Улс төрчид  МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид нэр дэвшиж байна
Монголын Үндэсний олимпийн хорооны ээлжит хх хурал энэ сарын 24-нд болно. Хурлаар МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох журамтай. Харин Олимпийн хорооны ерөнхийлөгч болоод дэд ерөнхийлөгчид улс төрчид олноороо нэрээ дэвшүүлжээ. Тухайлбал МҮОХ-ны ерөнхийлөгчид одоогийн ерөнхийлөгч Д.Загдсүрэнгээс гадна УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир, УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь нар нэрээ дэвшүүлжээ.

Харин дэд ерөнхийлөгчийн албан тушаалд УИХ-ын гишүүн, сайд асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг нар нэр дэвшиж байна. Мөн олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, Дамбын Хишигжаргал, "Цагаан шонхор"-ын гэгддэг Ч.Энхтайван, Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, Олимпийн хүрэл медальт Д.Отгондалай нарын олны танил эрхмүүд нэр дэвшжээ.

МҮОХ-ны ерөнхийлөгчид доорх эрхмүүд өрсөлдөнө. 

Я.Батсуурь          Шагайн харвааны холбооны ерөнхийлөгч
Ц.Бат-Энх            Волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
Ч.Бат-Эрдэнэ      Даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
Д.Загдсүрэн         Хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгч
Ч.Зоригтбаатар  Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
Э.Мөнх-Очир       Буудлага спортын холбооны ерөнхийлөгч
Л.Халтар              Гимнастикийн холбооны хүндэт ерөнхийлөгч

МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид:

Х.Баттулга            Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч
Б.Баттүшиг           Бадминтоны  сонирхогчдын холбооны ерөнхийлөгч
Ц.Дамдин             Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч
Ч.Зоригтбаатар   Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
Ч.Отгонбаатар     Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч
Ж.Хатанбаатар   Спортын эмнэлэгийн холбооны ерөнхийлөгч
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид:
С.Алтанхундага    Олс таталтын холбооны ерөнхийлөгч
Т.Амаржаргал       Байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
Ч.Амарсанаа        Ширээний теннисний холбооны гадаад харилцааны албаны дарга
А.Батсүх                 Уулчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн
Б.Бат-Эрдэнэ        Спортын менежментийн холбооны ерөнхийлөгч
Б.Баттүшиг             Бадминтон сонирхогчдын холбооны ерөнхийлөгч
Д.Болормаа          Тэшүүрийн холбооны удирдах зөвлөлийн дарга
А.Ганбаатар          Хөлбөмбөгийн  холбооны ерөнхийлөгч
С.Ган-Эрдэнэ         Тэквондогийн холбооны гүйцэтгэх захирал
Д.Гэрэл                   Самбо бөхийн холбооны ерөнхийлөгч
Ц.Даваацэрэн       Туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч
Ч.Зоригтбаатар     Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
Н.Зулбаатар          Орхон  аймгийн Олимпийн зөвлөлийн дарга
Б.Лхагважав          Гимнастикийн  холбооны ерөнхийлөгч
Ш.Магван               ОУОХ-ны хүндэт гишүүн /МҮОХ-ны дүрмийн 17.2-р заалтаар шууд сонгогдоно/
Б. Мөнхбаяр          Гандболын холбооны удирдах зөвлөлийн гишүүн
Б.Наранбаатар      Шатрын холбооны гүйцэтгэх захирал
Д.Отгондалай        Тамирчны  төлөөлөл /МҮОХ-ны дүрмийн 17.2-р заалтаар шууд сонгогодоно/
Г.Пүрэв-Очир         Рагбигийн холбооны дэд ерөнхийлөгч
Ц.Сандуй                Триатлоны холбооны ерөнхийлөгч
Д.Сумьяабазар      Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч
П.Сэргэлэн             Морин спорт, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
Ж.Түмэн-Аюуш      Софт теннисний  холбооны ерөнхийлөгч
Д.Хишигжаргал      Цанын холбооны ерөнхийлөгч
Д.Энхбаатар          Багануур дүүргийн  олимпийн зөвлөлийн дарга
Ч.Энхтайван          Үндэсний сурын холбооны ерөнхийлөгч 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-03-23 08:17:27
    hamgiin hereggui 1 hun bn. orhonii zulbaatar
  • цурөз 2017-03-17 17:59:23
    МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн Халтмаагийн Баттулга нь өөрийн хүсэлтээр нэрээ татсан тул нэр дэвшигчдийн жалсаалтаас хасав
  • Мөнх Очирыг сонгох нь зүйтэй! 2017-03-17 12:30:31
    Буудлагын Холбоондоо хувийн хөрөнгөөрөө байр бариулсан хоншоортой аавын хүү.
  • УЛС ТӨРЧИД БОЛИОЧЭЭ. 2017-03-17 10:31:35
    УЛС ТӨРЧИД НЬ УЛС ТӨРӨӨ ХИЙ, БИЗНЕСИЙНХЭН БИЗНЕСЭЭ ХИЙ, СПОРТЫНХОН СПОРТОО ӨӨРСДӨӨ Л ХӨГЖҮҮЛЭЭЧДЭЭ.
  • Zochin 2017-03-17 05:07:05
    Za huurhii olimpiin knoroo suirch bgaan bna buun mafi bolchihson bna ajil hiichihmeer hun algadaa
  • ЗОЧИН 2017-03-17 04:50:43
    ДАРГА БОЛОХ ДУРТАЙ УЛС ЮМ. ИХ Л МӨНГӨ ҮНЭРТЭЭД БАЙНА ДАА. ЕР НЬ МӨНГӨ ИДСЭН ХҮНИЙГ БУУДААД БАЙВАЛ ДАРГА БОЛОХ ХҮН ОЛДОХ БОЛОВ УУ? ШУДАРГА Л БАЙХ ЮМ САН ДАА.
  • Ял шийтгэл авч байсан хүнийг бүү сонго 2017-03-17 03:54:05
    Ч.Энхтайван мэтийн хүн дээрэмдэж, рекэтэлж, залилан хийж шоронд орж байсан хүмүүсийг бүү сонго. Нэр ч дэвших эрхгүй байх ёстой. Тэд муу л юм хийнэ шүү