С.Эрдэнэ: Ганцхан АН шилэн байх ёстой гэж ярьж болохгүй
АН-ын дотоодын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж дууссантай холбогдуулан АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Нийслэлийн АН-ын даргад хоёр, аймаг, дүүргийн намын даргад 52, ҮБХ-нд  511 эрхэм өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна.  АН-ын дарга хэвлэлийн хурлын үеэр олон нийтийн шүүмжлэл өртөөд байгаа нэр дэвшигчдийн дэнчингийн талаар “Бидний ажил үндсэн дүрмийн хүрээнд явж байгаа. АН-ын ҮЗХ-ны квот, дэнчингийн хэмжээг дотоод сонгуулийн хороо тогтоодог. Тэр дүрмийн хүрээнд Дотоод сонгуулийн  хороо шийдвэрээ гаргаад явж байгаа. Ямар нэг дүрмийн зөрчил байхгүй. АН-ын татвар, дэнчин гээд бүх тооцоо баримт  ил байгаа. Одоогоор дэнчингийн мөнгө хичнээн төгрөг болсон талаар тооцоо хэлж мэдэхгүй байна. Өнөөдөр Шилэн данс гэж яриад байгаа боловч эрх баригч нам нь төрийн бүх шатанд хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Эрх барьж байгаа нам нь өөрөө хаалттай байна. Энэ тохиолдолд ганцхан АН шилэн байх ёстой гэж ярьж болохгүй” гэлээ.

Мөн энэ үеэр АН-ын Дотоод сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа энэ сарын 20-ноос эхлээд 31-нд хаагдана гэдгийг дуулгалаа. Тус намын Дотоод сонгууль ирэх сарын 2-нд явагдах юм.

 
П.ГОО
Оллоо.мн
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-03-21 10:34:44
    Намын гишүүд чинь чамайг хардаад дотроосоо энэ асуудлыг тавиад байна. Бусад намын дотор ийм асуудал гараагүй байна. МАН шаардуулахгүйгээр дансаа шилэн болгоно
  • ЗОЧИН 2017-03-19 06:34:17
    Энэ байдлаар бол АН мөнгөний нам, олигархиудын нам, бүлэг фракцын нам хэвээр үлдэх юм бна. Шинэчлэл гэдэг нь хоосон хийрхэл, гишүүдээ хуурахаас цаашгүй ээлжит ж...
  • baba 2017-03-17 14:09:27
    ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ
  • Bat 2017-03-17 13:01:42
    Erdene gej hulgaich chini hulgai nudeer chini garna za heleh ug alga avsandaa avch uhne chi
  • Soongo 2017-03-17 09:28:57
    Чи ажил хийе гэж байгаа бол зүгээр л эхлүүлчих, шилэн данстай болоод бусад намыг дагах нь уу үгүй юу гэдгийг хар, гишүүд чинь чамайг мөнгөн дээр хардаад байна