Өнөөдөр хаана, юу үзэх вэ
Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийн үзвэр үйлчилгээний хуваарийг танилцуулъя.
 

УДБЭТ-ЫН ТАЙЗНАА


А.Хачатурян "Спартак" балет. Тус балетад Ромын эсрэг боолын бослогын удирдагч Спартакийн тухай өгүүлдэг. Эмгэнэлтэй төгсгөлтэй ч үйл явдлаар түүхэн эрх чөлөөний баатарлаг тэмцлийг харуулдаг аж. Манай улсад 1984 оны тавдугаар сарын 5-ны өдөр балетмейстер УГЗ, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва, Ардын зураач Ч.Гунгаасүх, удирдаач Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун нар  балетыг найруулан тайзны бүтээл болгосон түүхтэй юм байна.  “Спартак” балетыг энэ сарын 18-нд 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.


 


УДЭТ-ЫН ТАЙЗНАА

 

Аугаа хайр дурлалын мөнхийн дуулал болсон “Парисын дарь эхийн сүм” сонгодог мюзикл жүжгийг 15.00 цагаас тоглоно.


 

UB PALACE


ХЦДБЧ-ын гоцлол дуучин Г.Батсүхийн "Тэнгэр нь цэлмэг эх орон" DVD-ны баярын тоглолт болно. Тоглолтод урилгаар МУГЖ Чулуунхүү, МУГЖ Батбаяр, МУГЖ Далантай, МУГЖ Бүрнээбаяр, МУГЖ Ганчимэг, МУСТА Б.Батболд, ХЦДБЧ , Хилчин амьд хөгжмийн хамтлаг оролцоно.


УЛААНБААТАР ЧУУЛГЫН ТАЙЗНАА

 
Улаанбаатар чуулгын уран бүтээлчдийн “5 Tones” тоглолт болно.  Тоглолтод Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин болох хийлч Дээгий, ятга хөгжимчин Отгоо, ёочин хөгжимчин Бараа, лимбэчин Мийгаа, эвэр бүрээч Чинбаа нар болон “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, цахилгаан хөгжмийн FIX хамтлагтай хамтран дэлхий даяар нэгэнт танигдсан, сэтгэлд хоногшсон дууны болон классик хөгжмийн бүтээлүүдийг шинэчилсэн найруулгаар тоглож үзэгч олондоо хүргэнэ.



Grand Haan IRIS


"Чоно" хамтлагийн "Best of Chono" тоглолт болно. Тоглолт "Чоно" хамтлагын "Би хүсээгүй" "Хайлж урсаж байна" "Жаргалын ганц алим" цомгуудын хит дуунуудаас бүрдэнэ.


 
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.