Дэлхийн хамгийн хүчирхэг ТАВАН АРМИ

Дэлхий дээр өнөөдөр 160 гаруй арми үйл ажиллагаа явуулж байна. Тэд цэргийнхээ тoo, түүх, зэвсэглэл, цэргийн сургаал зэргээрээ харилцан адилгүй. Дэлхийн түүхэн дэх хамгийн агуу жанждын нэг, Францын хаан I Наполеон “Их батальоныхон үргэлж зөв байдаг” хэмээн үздэг байсан ч өнөө үед нөхцөл байдал өөрчлөгджээ.
 
Орчин цагийн армийн хүч гэдэгт зөвхөн цэргийн тоо бүрэлдэхүүн бус, зэвсэглэлийн байдал, цэргийн төсөв, дайчдын бэлтгэл зэргийг хамруулдаг 6олжээ. Өнөө үед зэвсэгт хүчин гэдэг тийм ч зардал багатай салбар биш болсон. Энэ салбарт нэг танк, эсвэл сөнөөгч л гэхэд хэдэн арван сая ам.доллараар үнэлэгдэж, хүчирхэг, том армийг зөвхөн баян улс орнууд л бүрдүүлдэг болсон байна.
 

АНУ

 
АНУ-ын арми 1.381 сая бие бүрэлдэхүүнтэй гэдгээрээ Хятадын дараа бичигддэг ч төсөв нь жилийн 612 тэрбум ам.доллар гэдгээрээ хамгийн хүчирхэгт тооцогддог. Америкчууд хамгийн шинэ үеийн зэвсэг боловсруулж, худалдан авч, армиа дээд түвшинд бэлтгэж чаддаг. Үүнийхээ ачаар дэлхийн өнцөг булан бүрт цэргийн ажиллагааг зэрэг явуулдаг байна. Өнөөдөр АНУ-ын армид 8848 танк, асар олон тооны хуягт машин, цэргийн техник, 3982 ширхэг цэргийн онгоц бий. Тэнгисийн цэргийн флот нь 70 гаруй шумбагч завь, олон тооны онгоц, хөлөг онгоцтой.

Америкчууд цэргийн шинэ технологи боловсруулах тал дээр тэргүүлэгч байр сууриа хадгалсаар иржээ.



 

ОХУ


Жагсаалтын хоёрдугаарт ОХУ-ын зэвсэгт хүчин орж байна. Оросын армийн бие бүрэлдэхүүний тоо АНУ, Хятад, Энэтхэг, БНАСАУ-ын араас тавдугаарт бичигддэг, 798 мянган хүнтэй хэдий ч жилд 76 тэрбум ам.долларыг төсөвлөдөг. Мөн хуурай замын хамгийн хүчирхэг хүчинтэй. Энд 15 мянга гаруй танк, асар олон тооны хуягт машин, цэргийн нисдэг тэрэг бий.
 
Оросын агаарын цэргийн хүчин үүрэг, зориулалт нь харилцан адилгүй 3429 онгоцтой. Тэдгээрийн тоонд дайсандаа хэдэн мянган км-ийн цаанаас цөмийн цохилт үзүүлэх чадалтай стратегийн бөмбөгдөгч онгоц ч багтана. Тэнгисийн цэргийн флотын 60 нэгж шумбагч завьтай.


 

ХЯТАД

 
Хятадын Ардын чөлөөлөх арми жагсаалтын гуравдугаарт орж байна. Дэлхийн хамгиин том зэвсэгт хүчинд тооцогддог тус улсын арми 2.333 сая хүний бие бүрэлдэхүүнтэй. Хятадын цэргийн төсөв АНУ-ын араас хоёрдугаарт бичигддэг. Нийт 126 тэрбум ам.долларын төсөв гаргадаг байна. Одоогийн байдлаар хятадууд 9150 танк, 2860 онгоц, 67 шумбагч завь, маш олон тооны цэргийн онгоцтой. Техникийн түвшнээ байнга сайжруулсаар иржээ.


 

ЭНЭТХЭГ

 
Чансаагаараа дөрөвдүгээрт бичигддэг. Энэтхэгийн арми 1.325 сая хүний бие бүрэлдэхүүнтэй. Батлан хамгаалах салбартаа 50 орчим тэрбум ам.долларын зардал гаргадаг байна. Үүнээс гадна тус улс цөмийн зэвсэгтэй.


 

БНСУ

 
БНСУ-ын арми 630 мянган хүний бие бүрэлдэхүүнтэй. Пхеньян, Сөүл энхийн гэрээ байгуулаагүй учир 60 гаруй жилийн турш дайны байдалд байгаа юм. БНАСАУ-ын зэвсэгт хүчин 1.2 сая хүний бие бүрэлдэхүүнтэй бөгөөд байнга л өдөөн хатгалга хийж байдаг.
 
Тиймээс Өмнөд Солонгос улс армиа хөгжүүлэхэд онцгой анхаарч ирсэн бөгөөд жил бүр 33.7 тэрбум ам.долларын төсөв гаргадаг. Тус улс АНУ-ын гол холбоотон учраас америкчууд Сөүл рүү шинэ зэвсэг техникээ байнга илгээдэг байна. Түүнчлэн тус улсын нутаг дэвсгэр дээр АНУ-ын бааз үйл ажиллагаагаа явуулдаг.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bbbb 2017-03-23 12:59:38
    Өмнөд солонгосын арми АНУ.н хамгаалалт байхгүй бол 6-7 цагийн дотор арчигдана.
  • Ташаа мэдээлэл байна 2017-03-23 06:37:38
    АНУ агаарын 12,000 орчим нисэх онгоцтой Ер нь л тоо ширхэгийн хувьд буруу бичсэн байна. Жагсаалтын хувьд ч гэсэн Анли Герман Франц зэрэг орнууд яав ч Солонгосос...
  • Iluu 2017-03-19 12:14:34
    Solongosiig amerik hamgaaldag she tegeheer amerikdaa orno
  • Зочин 2017-03-18 14:03:51
    Манай генералууд гараад очиход л бүгд айна даа. Ийм олон генералтай юм чинь гээл ухаан алдана дөө. Дээр нь ерөнхийлөгч нь гэж аймаар луйварчин гар. ЭБ-с айна
  • HAHA JOKE SHUU 2017-03-18 12:52:27
    MONGOLIIN ARMIIN GENERAL NI L 300-500 BH
  • WEHR-MON 2017-03-18 12:00:03
    MONGOLIIN ARMY 300-500 000 HUNTEI 5000 TANK, 2000 ONGOTS, 10-20 TSUMIIN HUSHUUTAI BAIH BOLOMJTOI. GEHDEE 10 GENERAAL HAVAASAG SHUU.
  • Zochin 2017-03-18 10:30:08
    Umnud solongos 5 oron gj v kkk er ni baildj bj ali armi hvchirheg gdgiig ni l mden shal hudlaa jagsaalt
  • Бат 2017-03-18 07:09:56
    Тэнэг минь энэ чинь хуучин соц солонгос шүү дээ
  • БНСУ биш 2017-03-18 05:51:58
    Өмнөд Солонгос байж харагдаач, өөрийнхөө тэр жижигхэн манай өмнө говь аймгаас бага нутгийг хамгаалж чадахгүй АНУ-ын 47 мянган цэрэг байлгаж байж инээдтэй юм