Кайл Снайдер “Спортын оскар”-т нэр дэвшлээ
АНУ-ын сонирхогчдын спортын холбоо(AAU)-ноос жил бүрийн дөрөвдүгээр сард Жеймс Салливаны нэрэмжит үндэсний шилдэг тамирчинг шалгаруулдаг билээ. АНУ-ын “Спортын Оскар” гэгддэг тус шагналд Рио-2016 олимпийн наадмын чөлөөт бөхийн 97 кг-ын жингийн аварга Кайл Снайдер сүүлийн шатанд нэр дэвшжээ.

Снайдертай хамт Кайла Харрисон (жүдо), Лори Эрнандес, Эли Рэйсман (хоёул гимнастик), Эшли Жонсон (усны поло), Лорен Карлини (волейбол), Жинни Трешер (тавагт буудлага) нарын долоон тамирчин эцсийн шатанд тунан үлдсэн байна.

1930 оноос эхтэй тус шагналыг АНУ-ын бөхчүүдээс Жон Смит 1990, Брюс Баумгартнер 1995, Рулон Гарднер 2000 онд тус тус хүртэж байжээ.

87 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа дөрөвдүгээр сарын 11-нд Нью-Йорк хотод болно.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.