Замын-Үүд дэх Гаалийн газрын байцаагчдын авлигын хэрэг шүүхэд шилжжээ
Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Гааль, татварын ерөнхий газрын нэр бүхий алба хаагчдыг авлигын хэргээр өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-наас эхлэн АТГ-т шалгаж эхэлсэн. Тэднийг албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байхад үйлдэл дээр нь баривчилсан. 

Тэгвэл уг хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгасан "гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинуудад хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүй хурдан хугацаанд саадгүй гаргах, мөн татварын хувь хэмжээг бууруулахаар амлан БНХАУ-аас Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын талбайд орж ирсэн автомашинуудад ачигдсан бараанд төлөгдвөл зохих татварын мөнгийг бүрэн төлүүлэлгүйгээр гаргаж, бусдаас удаа дараа хээл хахууль авсан” гэх Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Ц нарын нэр бүхий 36 хүнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-03-20 08:57:28
    гаалийнхан гэж цаг үеэрээ л авилга вах юм даа яасанч дуусддаггүй юм вэ
  • Enhee 2017-03-19 17:34:48
    Offshorchdoo yah um Bol.
  • яана даа, харамсаж байна 2017-03-19 07:21:13
    АВЛИГАГын жижигхэн жараахай нарыг барьж байна, шүүх бололтой. Хэдэн сая доллараар авлигадсан авлигачин нарт л гар хүрэхгүй байна даа