Малчны хотонд хагалгаа хийж, эх үрийн амийг аварчээ
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг энэ сарын 7-нд Бөмбөгөр сумын нутаг Хотын булан хэмээх газарт хаваржиж буй малчин Б-гийнд дуудлагаар очиж малчны хотонд хүндэрсэн жирэмсэн эхэд яаралтай хагалгааг амжилттай хийж, эх, нярайн амь насыг аварчээ.
 
Малчин Б-гийн эхнэр, 23 настай Б.С жирэмсний үеийн манас таталтын улмаас хүндэрч унаахгүй болж, улмаар эх, ургийн амь нас дээсэн дөрөөн дээр болсон байжээ.Бөмбөгөр сумын эмнэлгийн эмч, эх баригч, сувилагч, лобарант, жолооч нар тус айлд очиж анхны тусламжийн үйлчилгээг үзүүлээд байхад нь Нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг очсон байна.
 
Өвчтөний толгой гэнэт өвдөж, улмаар бөөлжиж эхэлсэн тул өглөөний 9 цагийн үед сумын эмнэлэгт дуудлага өгчээ. Сумын эмнэлгийн хамт олон яаралтай арга хэмжээ авч II шатлалын эмнэлэгт ханджээ. Энэ дагуу нэгдсэн эмнэлгийн хагалгааны баг зөвлөлдөөд яаралтай мэс засал хийхээр шийдвэрлэсэн байна. Ингээд хагалгааг хийж гуравдугаар сарын 7-ны өдрийн 17 цаг 32 минутад 1800 грамм охиныг эсэн мэнд төрүүлж, эх ургийн амийг аварчээ. Улмаар сэхээн амьдруулалт хийж, эх, нярайн биеийн байдлыг тогтворжуулаад Бөмбөгөр сумын Эрүүл мэндийн төвд хүргэжээ. Эх 33-34 долоо хоногтой жирэмсэн байсан аж. Одоо эх, нярайн биеийн байдал сайжирч аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна.
 

Эхийг тус сумын эмнэлгийн машинаар тээвэрлэсэн бол нярайн тээлт дутуу, биеийн байдал тогтворгүй байсан тул зайлшгүй хүчилтөрөгчийн апарат залгах шаардлагатай байжээ. Тиймээс эмнэлгийн машины дээр мотор бэхлэх  замаар апаратыг ажиллуулж, нярайг эмнэлэгт хүргэжээ.
 
Хэрэв яаралтай арга хэмжээ авч, хагалгаа хийгээгүй бол жирэмсний үеийн манас таталт өгөхөд давхар цус харвах, цаашлаад эх, ургийн амь нас эрсдэх аюултай байдаг байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эмчийн охин 2017-03-20 03:18:00
    Миний аав яг ийм хагалгааг 1980-д онд Говь-Алтай аймгийн Төгрөг сумд хийж байлаа. Малчны хотонд, гэрт хагалгаа хийлээ гэж намаасаа сануулга авч байсан гэдэг
  • Bat 2017-03-20 02:14:38
    Ajlaa sain hiisen bn . Bayar hurgeye
  • unen 2017-03-19 17:07:48
    Eruul mendiin salbart baidag l zuil hiih l estoi
  • Ganaa 2017-03-19 10:41:21
    Bayar hurgey sain bainaa