ЭЕШ-ын бүртгэлийн хугацааг сунгахгүйг анхааруулж байна
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх сарын 14-ны 18.00 цагт дуусна. Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулснаар хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй гэнэ. ЭЕШ-ын системийг боловсронгуй болгож илүү хялбар, нэмэлт боломжуудыг бий болгох, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хэрэглэгчийг мэдээллээр хангах үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн байна.Шалгуулагч онлайн бүртгэлд бүртгэлтэй дугаар бүхий утаснаас 133-233 дугаарт өөрийн хүсэлтээ явуулж дараах үйлчилгээг авч болох юм байна.

-Бүртгэлийн дугаар сэргээх: pid 85011016

-Нууц код сэргээх: psw 85011016

-Бүртгэлийн дугаар болон нууц үгийг хамтад нь сэргээх: ppw 85011016

-Суудлын хуваарь харах: sid 85011016

-Дүн оноо харах: dun 85011016

-Шалгалтын хуваарь харах: eyesh /энэ үйлчилгээг дурын утаснаас авахыг зөвшөөрнө/
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.