“11-11” төвийн нээлт болно

Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагт: “Монгол Улсад уул уурхайн бодлогыг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах нь” арга хэмжээ НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ-ын байранд болно. Арга хэмжээг олон улсад нэр хүнд бүхий зөвлөх мэргэжилтнүүд болох “ДиЭлЭй Пайпер” олон улсын татварын компанийн Мэдлэгийн хэлтсийн дарга Ши Бүүн Ло, Тогтвортой хөгжлийн стратеги группын ерөнхийлөгч Люк Даниелсон, Олон улсын эрдэс баялгийн эрх зүй, бодлогын асуудлаар мэргэшсэн хуульч Кристи Брюкнер, “Ин Эдү” компанийн гүйцэтгэх захирал Д.Бямбажав нар удирдана.

11:00 цагт: Монгол улсын геологи, хайгуулын салбарын асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Хаана: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд.

11:30 цагт: Иргэнээ сонсох 1111 төвийн нээлт болно.

11:30 цагт: Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүн нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг гардуулна. Хаана: МҮЭСТО-нд

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд Монголын неврологийн нийгэмлэгээс энэ сарын 25-нд болох олон улсын Эпилепсийн эсрэг өдөрт зориулж "Эпилепсийн өдөрлөг" зохион байгуулах талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

17:00 цагт: Монгол Улс “Эрчим хүчний хэмнэлтийн үндэсний хөтөлбөр”-тэй болж буй талаар  Эрчим хүчний зохицуулах хорооны байранд мэдээлэл хийж, гарын үсэг зурна. Тус үйл ажиллагаанд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, тус хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал, ДДНХБ-ын суурин төлөөлөгч Жон Лайонс болон бусад холбогдох удирдлага, мэргэжилтнүүд оролцоно.

Казак түмний үндэсний баяр болох Наурызын баярыг угтан Улаанбаатар дахь Баян-Өлгий аймгийн Залуучуудын холбооноос "Казак ёс заншилыг сурталчилах" өдөрлөгийг МЗХ-ны байрны урд талбайд зохион байгуулна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • баатар 2017-03-20 11:59:34
    11-11 хэрэггүй гэж бодож байна. 1-рт утсаа их удаан авна. 2-рт баахан юм асууж, бараг бүх түүх намтрыг бичиж авна. 3-рт асуудлыг хэрхсэн тухай таг
  • zochin 2017-03-20 06:39:27
    11-11 chin Umnuh zasgiin gazriin uyed neegdeegui yumu. Haachaad neegeed bgaa yumu?
  • зочин 2017-03-20 05:52:43
    11-11 -т нэг удаа залгаж үзсэн. Их удаж байж утсаа авахаас гадна их төвөгшөөж сонсдог. Тэгээд дуудлагын дагуу арга хэмжээ авч өгөөгүй.