МУИС-ийн захирлаар Я.Төмөрбаатарыг томиллоо
Сүүлийн үед  багш, оюутнуудынх нь тэмцэл ширүүсээд байсан МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Улмаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь түүний хүсэлтийг хүлээн авчээ. Ингээд МУИС-ийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгчээр Я.Төмөрбаатарыг томилоод байсан.
 
Тэгвэл тус сургуулийн захирлаар Я.Төмөрбаатарыг жинхэлжээ. Түүнийг БСШУСЯ-ны сайдын тушаалаар 2017 оны гуравдугаар сарын 17-ны өдөр МУИС-ийн захирлын албан тушаалд томилж,  өмнөх захирал Р.Бат-Эрдэнэ тамгаа гардуулан өглөө. Ийнхүү их сургуулиудын захирлыг шинээр томилох ажил МУИС-аас эхэлж, тэд шинэ удирдлагаа хүлээж авч байна. Я.Төмөрбаатарын хувьд өмнө нь БСШУЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан, Герман улсад улс төр, олон нийтийн мэргэжлээр төгссөн, өдгөө 53 настай эрхэм юм.
 
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bye byeen syymjileh saltag hereggyi ee!! 2017-03-20 09:29:19
    Mongolchyyd aa!!er ni ene hyn hen baih ni hend hamaatai gej?Ta hezee yhaajih be?Mongolchyyd Delhiin ylas ornuudaas hezee syralzah be?yadyy Mongol niigemiin sat
  • бас л МҮҮН шажинтан байх уу? 2017-03-20 08:49:59
    бас л МҮҮН шажинтан байх уу? энэ хүн хэр хүн юм бэ дээ?
  • zochin 2017-03-20 07:42:51
    Odoo nam khamaagyi, erdemtei, orchin ueiin ender medlegtei, gadaad, dotoodod suraltssan mundag tsoo hsine , zaluugaar MUIS...
  • МУИС-ийн багш 2017-03-20 02:48:03
    Баяр хүргэж ажилд нь амжилт хүсье. Одоо л нэг жинхэнэ эзэнтэй болох нь. МУИС-аас хүчээр тэтгэвэрт гаргаж байгаа профессор, докторууд,
    103.9.90.195
    Мэдэгдсэн Хариулах