Боксчид шөнийн клубт зодоон хийж, Э.Цэндбаатар хүнд гэмтэл авчээ
Монгол улсын боксын шигшээ багийн тамирчин 2017 оны улсын аварга, олимпийн наадмын тавдугаар байрын шагналт ОУХМ Э.Цэндбаатар гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө биедээ хүнд гэмтэл аван, ГССҮТ-д хүргэгджээ.

Тодруулбал, тэрбээр цэргийн баяр тэмдэглэж, шөнийн клубт хэсэг нөхдийн хамт орж, улмаар согтуу залуустай марган, зодолджээ. Эх сурвалжийн хэлж буйгаар Э.Цэндбаатартай хамт явсан залуус  боксын шигшээ багийнхан байсан аж. Тэд бэлтгэлийн баазаасаа нууцаар гарч ирсэн байна. Ингээд шөнийн клубт бусадтай муудалцаж, зодоон хийсэн аж. Боксчдод зодуулсан залуус Э.Цэндбаатарыг приус маркийн машинаар хөөж, мөргөжээ. Одоогоор түүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд  нэлээд хэдэн оёдол тавиулсан байна.
 
Монгол улсын боксын шигшээ багийнхан ирэх тавдугаар сард болох ААШТ-ий бэлтгэлдээ гараад байхад ийм хэрэг явдал болжээ. Нэрээ нууцлахыг хүссэн баттай эх сурвалжийн хэлж буйгаар гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө боксын шигшээ багш, дасгалжуулагч нар цэргийн баяр тэмдэглэж, согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Харин энэ байдлыг ашиглаж, Э.Цэндбаатар нарын шигшээ багийн 4-5 тамирчин бэлтгэлийн баазаасаа нууцаар гарч ирсэн аж. 

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-03-21 08:48:37
    Тамирчид гэж нэг их биеэ тоосон улсын мөнгөөр тансагласан, насаараа сар бүр өндөр тэтгэвэр авч сагсуурсан улс байх юм даа. Төр засгийн спортын бодлого буруу ява...
  • Худал мэдээлэл тараахаа боль!!! 2017-03-20 18:37:28
    Энэ бол юуны түрүүнд боксын холбооны буруу!!! Хараа хяналтгүй багш тамирчингүй бүгд согтуу байсан. Хэрвээ тэнд байсан багш дасгалжуулагч нар ажлаа ухамсарлаж ха...
  • zochin 2017-03-20 16:03:20
    харамсалтай бас. хүн дайрч болохгүй ш дээ. хичнээн боксчин гээд хүн зодоод гэмтээсэн асуудал бхгүй байна. угаасаа хариуцлагатай нь хэн байгаан
  • sohirhogch 2017-03-20 15:47:13
    ene zaluugiin carier duuschee zailuul
  • ss 2017-03-20 15:35:35
    Хариуцлага гэж байхгүй нэгл их бие тоосон хоосон толгойтнууд
  • Zochin 2017-03-20 13:41:13
    Enend gaihaad bh yu bhav dee. Arhi bol zugeer jiriin us shig hereglee shdee
  • бөб 2017-03-20 08:08:28
    Баар саваа одоо арай эрт ядаж 01.00 цаг гэхэд хааяаа. Одоо бүр хаахаа байгаад байна. Тэндээс хүмүүс тасарч гарч ирээд байна.
  • !!! 2017-03-20 07:41:53
    Deg Juram alga daa ene Boksiin holboond Changahan shiitgeed ogooch !!!
  • mgl 2017-03-20 05:56:01
    mngl aranshin
  • иргэн 2017-03-20 05:31:00
    Хүмүүжил чухал шүү дээ, баар эрт хаагаад хаа нэгэн газраас олж уугаад ялгаагүй л зодолдоно.
  • Erdene 2017-03-20 05:10:26
    Хэзээ ч 12 цагт хаадаггүй дарга нарын тусгай эрхтэй баарнууд шүү дээ
  • bayrdalai 2017-03-20 05:02:56
    hairan zaluu , ovoo yum duulgah n gej bodoj bsan yum san
  • Baraa haachihaach 2017-03-20 05:02:55
    Baraa haagaachee ter mint gej yanhan zardag gazar bna sundui lhavgaa 2 ta 2 mongo olohiin tuld Mongoliin heden huniig arhichin bolgoj heden ger buliig uimuleh v...
  • зочин  2017-03-20 04:44:29
    баар цэнгээний газрыг 12 цагт хаах нь зөвшүүдээ хаагаагүйд өндөр торгууль тавь
  • Патболд 2017-03-20 04:38:18
    Батболд баар савыг 12 цагт хаадаг болгое гэж зов юм хэлсэн. Баабар хужаа доромжлоод онгорсон. Ботболд тууштай байж шийдвэрээ гарна. Яаж доройтсон ч гэсэн ядарса...
    103.26.195.151
    Мэдэгдсэн Хариулах
    • ЗОЧИН 2017-03-29 19:17:55
      ХОРИХ ТУСАМ ЮУ БОЛДОГ БИЛЭЭ , ДОЛООН ДОР ЮМ БОЛОХ БАЙЛГҮЙ . АМЬДРАЛ ХАРУУЛСАН ЗҮЙЛ
    • ЗОЧИН 2017-03-29 19:15:44
      ЗҮГЭЭРЭЭ СУРНА . БҮХ ДЭЛГҮҮРЭЭС БҮХ ХУТГЫГ ХУРААЖ БОЛОХГҮЙТЭЙ АДИЛ . . .
  • Mongolchuud arhichin mal boljee 2017-03-20 04:18:31
    Ulam l adguus shig bolj baina ene mongol zaluuchuud. yaana daa yaan ene oron