БНАСАУ шинэ пуужингийн хөдөлгүүр туршлаа

БНАСАУ-ын төрийн мэдээллийн KCNA агентлаг өчигдөр тус улсад өндөр хүчин чадалтай шинэ пуужингийн хөдөлгүүр туршсан талаар мэдээлжээ. Пхеньяны удирдагч Ким Чен Ун тус улсад пуужингийн шинэ үйлдвэрлэл бий болсныг дурдаад “Удахгүй дэлхий дахин мэдэх болно” гэжээ. Шинжээчдийн үзэж буйгаар шинэ хөдөлгүүр алсын зайн тусгалтай пуужинд зориулагдсан байж магадгүй аж.

Хойд Солонгосын шинэ пуужингийн хөдөлгүүрийн туршилт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны БНХАУ-д хийсэн айлчлалтай давхцав. Өнгөрсөн бямба гаригт Бээжинд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээр явуулсны дараа Тиллерсон АНУ Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр болон Зүүн-Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар Хятадтай тохиролцсон гэж мэдэгдэв.
 
Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Сөүлд айлчлах үеэрээ Пхеньян Өмнөд Солонгос болон хойг дахь АНУ-ын цэрэгт заналхийлбэл хариуг нь барина хэмээжээ. Саяхан БНАСАУ баллистикийн дөрвөн пуужин туршсан. Үүнийг НҮБ-аас зэмлэн буруушаасан аж.

Зууны мэдээ
М.Хүслэн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.