Өсвөрийн бөхчүүд Японоос гурван хүрэл медаль хүртэв
Япон Улсын төвийн бүсийн 31 дэх удаагийн өсвөр үеийн олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Яйзү хотын спорт цогцолборт боллоо.

Шизүока мужийн чөлөөт бөхийн өсвөр үеийн эмэгтэй тамирчдын холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Э.Баттүшиг, Э.Батмөнх нарын удирдлага дор П.Мөнхтүвшин, Б.Төмөр-Очир, М.Толуй, А.Анх-Эрдэнэ, Л.Эрдэнэболор, Ч.Номин нарын зургаан тамирчин оролцож, гурван хүрэл медаль хүртлээ.



Тодруулбал, хөвгүүдийн бага сургуулийн 1-2 ангийн 20 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Пүрэв-Ишийн Мөнхтүвшин, 5-6 ангийн 30 кг-д Налайх дүүргийн тамирчин Алтангэрэлийн Анх-Эрдэнэ, 36 кг-д “Их шавь” дэвжээний тамирчин Мөнхбатын Толуй нар хүрэл медаль хүртсэн байна.
 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.