Баяр, амралтын өдрүүдэд согтуу жолоочийн тоо өсчээ
Гуравдугаар сарын 18,19-ний өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 512 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын 383 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 20 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 8, мөргөлдсөн 16, онхолдсон 1, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол бүртгэгджээ. Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 4, зорчигч хэлбэрээр 6 хүүхэд өртсөн байна.

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 146 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ. Дээрх тоог өмнөх амралтын өдрүүдтэй харьцуулахад 1,8 дахин өссөн үзүүлэлттэй байна гэж ЗЦА-аас мэдээллээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • naruto 2017-03-20 14:42:15
    хуулиа чангалаачээ. өөр яах юм бэ. арай ч дээ
  • архиа л зарахаа больчих.  2017-03-20 08:41:50
    архиа л зарахаа больчих. тэгээд шил угаагч шингэнээ уугаад сайхан цэвэрлэгдээд шигшигдээд үлдэнэ.
  • Зочин 2017-03-20 07:46:00
    Яанаа энэ архинаас бүрэн болох юмаа, Юунд архи уугаад машин жолоодоно вэ