Чөлөөт бөхөд томоохон өөрчлөлт хийнэ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо/ДБНХ/ хэд хэдэн томоохон өөрчлөлт хийхээр болжээ.

Тодруулбал, ДБНХ-ны Ерөнхийлөгч Ненад Лалович ирэх жилээс эхлэн чөлөөт бөх, сонгомол барилдааны найман жинг 10 болгох шийдвэр гаргасан байна. Гэхдээ энэ нь албан ёсоор батлагдаагүй бөгөөд ирэх есдүгээр сард Францын нийслэл Парист болох насанд хүрэгчдийн ДАШТ-ий үеэр болох ДБНХ-ны товчооны гишүүд, техникийн комисс, гишүүн холбоодын хурлаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргах аж. Хэрэв хурлаар гишүүд дэмжвэл 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй, сонгомол бөх тус бүр 10 жингийн ангилалд зохион байгуулагдах юм. Өсвөр үе болон 23 хүртэлх насны залуучууд мөн тус бүр 10 жингээр өрсөлдөнө.

Түүнчлэн бөхчүүд тэмцээний өглөө бүр жингээ үзүүлнэ. Гэхдээ жинг хоёр өдрийн өмнө хоёр кг-ын жингийн зөрүүтэй байж болохоор заажээ. Энэхүү өөрчлөлт нь жин их хасахыг арилгах бөгөөд тэмцээнийг улам сонирхолтой болгоход туслана хэмээн үзжээ. Түүнчлэн ДБНХ 2018 оны Дэлхийн цомын тэмцээний үеэр бөхчүүдээс допингийн шинжилгээ авах бөгөөд хэрэв нэг тамирчин допинг хэрэглэсэн тохиолдолд багийнх нь амжилтыг хүчингүй болгох юм байна.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Mongolian Wrestling Federation 2017-03-21 08:27:48
    Эх сурвалжаа бичихийг хүсье
  • тойрч зугтаах, элэгдэж барих зэргийг зөв 2017-03-21 03:33:31
    тойрч зугтаах, элэгдэж барих зэргийг зөвшөөрөх хэрэгтэй дээ.
  • irgen 2017-03-20 15:34:39
    Olimp-n bus jing alga bolgoh heregtei.
  • zochin 2017-03-20 08:00:53
    nogoo manai teneg shig 2 garaa urguj devjee toirch zugtahiig horigloh heregtei de.