Г.Дэнзэн нарыг шүүх хурал дахин хойшлов
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч, дахин хойшилсон байна.

Шүүгдэгчдийн талаас шүүх хуралд нэмж шинжээч, гэрч оруулах саналыг гаргасныг шүүх бүрэлдэхүүн  хүлээн авчээ. Мөн иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Мөнхбат хэргийн материалтай дэлгэрэнгүй танилцах хүсэлт гаргасан байна. Эдгээр шалтгаанаар Г.Дэнзэн нарыг шүүх хурал гурав дахь удаагаа хойшилж, гуравдугаар сарын 28-ны өдөр буюу ирэх мягмар гарагт болохоор товлогдлоо.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үнэн 2017-03-20 15:58:38
    Шүүгчид ажлаа хийж чадахгүй нэг бол хойшлуулаад нэг бол хэргийг хэрэгсэхгүй болгох юм. Иймд ажлаа хийдэггүй шүүгчдэд бусдаас өндөр цалин өгөх шаардлагагүй.
  • Данзан 2017-03-20 09:45:17
    Шүүх Дэнзэнгээс ер нь л айгаад хойш тавиад л байна аа даа.