“Дархан Бурхантын Буганууд” баг түрүүлэв

МҮСБХ, МСБХ хамтран зохион байгуулсан 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний аваргаар “Дархан Бурхантын Буганууд” баг тодорлоо.

Эмэгтэйчүүдийн аваргын төлөө УИХ-ын гишүүн Б.Жавхлан эзэнтэй "Дархан Бурхантын Буганууд", "Архангай аймгийн "Архангай Ондилт" багууд учраа таарсан. Хоёр багийн эхний тоглолтод Дархан хожсон. Хоёр дахь тоглолт тун өрсөлдөөнтэй боллоо. Тоглолтын эхнээс багууд хамгаалалт довтолгоо нямбай хийж байсан юм. Дархан Бурхантын Буганууд эцсийн мөчид өрсөлдөгчөө 55:52-оор буулган авч, 2-0-ээр цувралд илүүрхэн ҮНДЭСНИЙ АВАРГА-аар тодорлоо. Финалын Үнэ Цэнэтэй тоглогчоор ОУХМ Д.Ганзул шалгарсан юм.

Бэлэгдэлийн гарааны 5 тоглогч

1.М.Булбул Шилдэг холбон тоглогч /Завхан Этүгэн/
2.Иштаяа Шилдэг хамгаалагч /Архангай/
3.Баянжаргал Шилдэг довтлогч /Архангай/
4.Б.Алтанзаяа Шилдэг хүчний довтлогч /Дорноговь/
5.Мөнхсувд Шилдэг төвийн тоглогч /Дархан Бурхантын Буганууд/

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.