Пүрэв гарагт дуут дохио дуугаргана
Засгийн газрын тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу манай улс гуравдугаар сарын 22-нд “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ.

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг энэ сарын 22-нд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүрээнд зохион байгуулж, уг өдрийг олон нийтэд сурталчлан ажиллах юм.

Мөн энэ сарын 23-ны өдрийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарах бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХАР ЛАЙГАА битгий битйгий 2017-03-20 08:54:32
    ХАР ЛАЙ Битгий гонгинуулаад бай л даа. яаж хэрэглэхээ сайн зааж өгөөгүй байж. сургуулийн хүүхдүүд л нэг юм харсан дүртэй байна