Өсвөрийн бөхчүүд Өмнөговьд өрсөлдлөө
Өмнөговь аймгийн Засаг даргын нэрэмжит, “Ханбогд” бөхийн дэвжээ байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан чөлөөт бөхийн өсвөр үеийн олон хотын тэмцээн энэ сарын 16-18-нд Даланзадгад хотод боллоо. Анх удаа болсон тус тэмцээнд 26 байгууллагын 500 гаруй тамирчин хөвгүүдийн 12, охидын найман жинд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв.

Багийн дүнгээр Д.Эрхэмбаатар, Ц.Ганзориг дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн бөхчүүд тэргүүлж, Ё.Батдархан, Ж.Баярхүү дасгалжуулагчтай “Мегастарс”, С.Мөнхдуулдах дасгалжуулагчтай Баянхонгор аймаг, А.Отгонбаяр дасгалжуулагчтай Өвөрхангай аймаг, П.Пүрэвцогт, Ч.Мөнхбат дасгалжуулагчтай Архангай аймаг, Г.Пүрэвбаатар дасгалжуулагчтай төрөлжсөн сургалттай БТСДуС II-VI байрыг эзэлжээ. Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Бямбадорж (Баянхонгор), шилдэг эмэгтэй тамирчнаар Түмэнхүслэн (Женко), ирээдүйтэй тамирчнаар Н.Энхтуяа (Ханбогд), УИХ-ын гишүүн Л.Энхболдын нэрэмжит шагналаар Г.Саруулбуян (Өмнөговь), Галсанпэрэнлэй (ТСБТТ долдугаар дунд сургууль) нар тодорсон байна.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.