15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурчээ

2017 оны гуравдугаар сарын 20-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 26 хувьцаат компанийн 44,449 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Бөөний худалдаа" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00%-иар өссөн бол "Гермес” компанийн ханш хамгийн өндөр буюу 9.31% хувиар уналаа. 

Энэ өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 8,150 ширхэг үнэт цаас 810,843,500 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр "MSE ALL" индекс 847.19 нэгж болж 1.19%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,464,211,448,173 төгрөг боллоо.

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.