​Монгол хүн сансарт ниссэний 36 жилийн ойд зориулсан өдөрлөг болно

Монгол хүн сансарт ниссэний 36 жилийн ой 2017 оны гуравдугаар сарын 22-ны өдөр тохионо. Монгол улс, ЗХУ-ын баатар, Монгол Улсын иргэн сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол улс, ЗХУ-ын хошой баатар, ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн гэдэг. Тэд сансарт нийт найман өдрийн турш байж дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан байна.

Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, сансарт иргэнээ илгээсэн дэлхийн 10 дахь орон болж, түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг. 

Тиймээс энэхүү тэмдэглэлт ойд зориулан ШУА-Одон орон, геофизикийн хүрээлэнгээс “Аз Жаргалтай Хотын-Залуу Зохион Бүтээгч Хүүхдүүд” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн хүрээнд:
 

  • ШУА-Одон орон, геофизикийн хүрээлэн, ШУТИС-ын  Механик Тээврийн Сургууль болон Хүүхдийн Урлан Бүтээх Төвтэй хамтран оюутнууд болон сурагчдын дунд “Танин мэдэхүйн  богино илтгэлүүд” семинар,
  • ШУТИС-МехТС, ХУБТөвийн оюутан сурагчдын бэлтгэсэн нисэх онгоц, сансрын хөлгийн загварууд, хийж бүтээсэн бүтээлүүдийн үзэсгэлэн,
  • Сансар судлалын холбогдолтой сонин өвөрмөц цуглуулагч нарын бяцхан үзэсгэлэн,
  • Пуужин нисэх хэрэгслийн агаарын үзүүлбэр тоглолт зэрэг арга хэмжээнүүд болох аж.


Өдөрлөгийн үндсэн үйл ажиллагаа гуравдугаар сарын 22-ны өдөр Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн дэргэдэх Сансар Од Эрхсийн ордонд 11:00 цагаас эхэлнэ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.