“100 айл”, “Да хүрээ”-г нүүлгэнэ гэсэн яасан бэ

Улаанбаатар ирээдүйгүй хот болсон гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн. Агаар, хөрсний бохирдлоос эхлээд тулгамдсан маш олон асуудал энэ хотод байгаа. Төр, засаг шийдвэр гаргаж, асуудлыг зохицуулах ёстой хүмүүс сүүлийн жилүүдэд зөвхөн утаа л гэж ярьсаар өнөөдрийг хүрсэн. Гэвч зөвхөн утаанаас гадна хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихээд байна. Агаарын бохирдол ч гэсэн зөвхөн утаа гэлтгүй элдэв тоосжилт, шохойжилтыг ч ярих цаг болсон.
 
Манайхан хөрсний бохирдол гэхээр л гэр хорооллын нүхэн жорлонг л яриад байдаг. Яах аргагүй нэг том асуудал мөн л дөө. Гэхдээ дайны хажуугаар дажин гэгчээр хотын төвд, иргэдийн дунд байгаа барилгын материалын болоод автомашины зах, олон засварын газрыг мартаад байна. Тиймээс агаар, хөрсний бохирдолд хамгийн их нөлөөлж байгаа “100 айл”- ын барилгын материалын зах, “Да хүрээ” автомашины захаа нүүлгэнэ гэсэндээ л нүүлгээч дээ.
 
Улаанбаатар хот хөгжиж байгаа юу гэвэл тийм. Түүнийхээ хэрээр гэр хороолол байсан “Ногоон нуур”, “100 айл” орчнм орон сууцны хороолол болчихлоо. Тэр хэрээрээ агаарын бохирдол, утаа нь ч эрх биш багасч байгаа. Гэвч “100 айл” гэж 1990-ээд оны Эрээн шиг үнэр танар, шавар шавхай болсон аймшгийн газар байсаар л байна. Элдэв барилгын материал, шохой бужигнаад л. Нүүлгэнэ гэж олон жил ярьсан, хэвээрээ л.
 
Өөр нэг гаргах ёстой зах бол “Да хүрээ”. Уг нь хотын баруун захад төв байгуулчихаад байгаа. Тэнд газрыг нь шийдэж өгөөд, банк, нотариат, даатгалын салбарыг хүртэл байгуулчихсан. Гэтэл нүүдэггүй. Хуучин хотын даргаар Э.Бат-Үүл ажиллаж байхдаа ерөнхийд нь шийдчихсэн ажил шүү дээ. Одоо С.Батболд дарга жаахан хичээгээд, хотоос гаргачихмаар байна. Ер нь бол энд тэнд байсан машин тэрэг зардаг зогсоолууд байхгүй болсон. Одоо “Да хүрээ”-г л нүүлгэ. Тэнд зөвхөн машин зардаг юм биш. Албаны хүний мэдээлснээр бол “Да хүрээ” орчимд 60 орчим авто үйлчилгээ, угаалга, дугуй засварын газар байдаг аж. Тэдгээр авто үйлчилгээний газруудын хог хаягдал, тос масло хаашаа орох билээ. Хөрсөнд л шингэж таарна шүү дээ. Тэгээд байнга машин асааж, унтраана. Тэр хэрээрээ агаарын бохирдол нь ч нэмэгдэнэ.

Нэрэн дээрээ 200 ченжийн эрх ашиг гэж байгаа боловч нэдэр дээрээ хэдхэн түрээслүүлэгчийн л асуудал

 
Хамгийн гол нь “Да хүрээ” захыг тойроод Баянзүрх дүүргийн 2-3 хорооны иргэд амьдарч байгаа. Нийслэлийн нэг хороо 8-10 мянган хүнтэй гэж тооцвол тэр хавьд 30 орчим мянган хүн амьдарч байна. Эдгээр хүмүүсийн эрүүл мэнд ноцтой хохирно гэсэн үг. Ерөөс сүүлийн үед хүүхдүүдийн цуснаас хар тугалга маш ихээр илэрч байгаа. Цаашлаад томчуудын биенээс ч гэсэн маш их илэрсэн. Тэр дундаа “Да хүрээ” захын ойр орчимд амьдарч байгаа айлуудын хүүхдүүдийн биеэс хар тугалга бүр илүүтэй илэрч байгаа албан бус судалгаа ч байгаа юм. Мэдээж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хар тугалга хүний биед ямар аюултай. Яагаад хүүхдүүдийн биеэс хар тугалга илрээд байгаа талаар хангалттай мэдээлж, бичиж, сурвалжилж байгаа. Тийм болохоор энд нуршаад яахав. Хамгийн гол нь иргэдээ эрүүл байлгах, Улаанбаатар орчныхоо бохирдлоос гарахын төлөө дорвитой алхам хийх шаардлагатай байна. Тиймдээ ч захуудыг, тэр дундаа “Да хүрээг” юуны өмнө шилжүүлэх хэрэгтэй дээ. 200 гаруйхан ченжээс болоод Баянзүрх дүүргийн, цаашлаад нийслэлийн иргэд хордож, хохирч байх ёстой юм уу. Нэрэн дээрээ 200 ченжийн эрх ашиг гэж байгаа боловч нэдэр дээрээ хэдхэн түрээслүүлэгчийн л асуудал.  “Да хүрээ” захын зай талбайг цөөн хэдэн хүн л түрээслүүлж, ашиг олж байгаа шүү дээ.
 
Хэрвээ машины захыг нүүлгэчих юм бол түрээслүүлэгчдийн орлого байхгүй болж, эрх ашиг нь зөрчигдөх гээд байгаа болохоор үхэн хатан эсэргүүцээд, зүтгээд байгаа нь тодорхой. Тэгээд л өнөөдрийг хүртэл янз бүрийн пи ар хийж, өөрсөддөө ашигтай тайлбар тавьж, гүрийсээр. Нэлээд том, эрх мэдэлтэй, чадалтай хүмүүс байдаг бололтой юм. Ийм асуудал дээр л жинхэнэ төрийн төмөр нүүр гарах хэрэгтэй байлгүй. Э.Бат-Үүл даргын үед хотын баруун захад авто худалдааны төвийн суурийг тавьж эхлүүлэсэн тэгвэл одоо С.Батболд дарга нэг бяраа гаргаад, “Да хүрээ”-г хотоос гаргачихвал яасан юм бэ. Олны эрх ашиг, ирээдүйн хойчийнхоо төлөө намчирхах хэрэггүй байх.
 
Уг нь хамгийн зөв зүйтэй ажлыг бол тэр, энэ нам гэлтгүй хийчих хэрэгтэй. Нийслэлийн Засаг дарга намчирхалгүй Улаанбаатар хотынхоо иргэдийг бодоод, эрүүл мэндэд нь санаа тавиад, энэ захаа нүүлгэчихээ ч гэж хэлэх гэсэн юм. Энд зөвхөн иргэдийн эрүүл мэндийн асуудлыг хөндөөд байгаа болохоос захуудыг нүүлгэчихвэл түгжрэл ямар хэмжээгээр буурах билээ. Ядаж л “100 айл” орчмоор түтжрээд байхгүй шүү дээ. “Да хүрээ” хавь руу ч гэсэн ялгаагүй. Тэгээд хэрвээ энэ зах нүүчихвэл тэр хавиар байгаа олон авто засварын газрын ихэнх нь дагана. Тэнд машин дагасан бизнес биш өөр арилжаа наймаа хөгжинө. Өөр ажлын байр нэмэгдэнэ.
 
Тиймээс хотын даргаас нэг л зоригтой, дорвитой шийдвэр гаргаад, ядаж л эхний ээлжинд “Да хүрээ”-г албадан нүүлгэчихээч гэж хүсье. Хотын баруун захад тохь тухтай орчин байхгүй гэж машины ченжүүд хэлээд байгаа. Ер нь бол хувиараа машин зарж байгаа хүмүүст улс тохьтой газрыг нь бүрдүүлж өгөх ёс байхгүй. Зүгээр л төр шийдвэрээ гаргалаа, гүйцээ л байх ёстой. Гэтэл Улаанбаатар хотоос тодорхой хэмжээнд орчин бүрдүүлээд өглөө, болоо юм биш үү. Аль болгон иргэдийн эрх ашиг гэж хэдхэн хүний төлөө нийт ард түмнийг хордуулж, өвчлүүлж байх юм бэ. Энэ хоёр асуудлыг л АН-ын гэж харахгүй байгаач.

 Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-03-22 14:00:27
    Хурдан нуулгэж хотын замын тугжрэлийг багасгаач. Хэлсэндээ хурч ажиллах хэрэгтэй.
  • Irgen 2017-03-21 10:00:45
    Narantuulaas iluu 100 ail gej aimshgiin gazar bnaa.hedhen humuus ni bayajsan.busad humuus zuwhun hudaldaj awdag haanaas ch ochood awch bolno shu de.hurdan zailu...
  • думцаа думцаа 2017-03-21 07:17:50
    яяяааллааааддаа 2 яалда да хө
  • Zochin 2017-03-21 06:57:03
    +Uguumur,Narantuul
  • zochin 2017-03-21 06:13:53
    Da-Hvreeg tvreesledeg tsad ezed ni UIX-in gishvvn bdag gene bilee .niilgeh geheer ted nar ni irgediig turhiraad boliuldag gesen shv
  • Zochin 2017-03-21 05:58:30
    Hurdan nuulgeesei.Ali ch talaas ni harsan nuuhees uur garts bhgui .
  • энхээ 2017-03-21 05:20:28
    мэдээж сөрөг үр дагавар гарах л байх, гэхдээ л нүүлгэхээс өөр арга байхгүй, хүн амын эрүүл мэндийг бодсон ч, хотын өнгө төрх, агарын бохирдол бусад зүйлсийг бод...
  • Зочин 2017-03-21 05:07:07
    Хурдан нүүлгээч дээ хотын дарганцруудаа замын түгжрэл хог новш баас шээсэнд дарагдсан энэ газрууд чинь үнэхээр болохгүй байна. Хэнээс айгаад байгаа юм вэ.
  • Зочин 2017-03-21 04:01:31
    Уул нь Бат-Үүл зөв ажил сэдэж эхлүүлсэн юмсан. Одоо нэгэнт АН-ынхан эхлүүлсэн болохоор МАН саад хийж таарна даа. МАН үүнийг л хийж чадна. Захыг нүүлгэж чадахгүй...
  • Zochin 2017-03-21 03:42:49
    100 ailiig nuulgeeche.busad humuusiin eruul orchind amidrah erhiig notstoi zurchij bn.bid utas hort bodisoor amisgalj bn.100 ailiin bayajan bayajsan humuusiin e...
  • нил өмхий үнэртсэн газар даа 2017-03-21 03:28:59
    нил өмхий самхай үнэртсэн тэр газар хэн наймаа хийхээр очвол гэж дээ.
  • зочин 2017-03-21 03:01:54
    тэр хоёр захаас гадна нарантуул гэж бас нэг гамшиг байгаа шүү дээ зайлуулах л хэрэгтэй
  • Үнэн 2017-03-21 03:01:35
    Бат-Үүл хошгируулж байгаад 22 товчоонд хэдэн газар хүмүүст зараад бултсан. Баахан хүн хохирлоо доо. Да хүрээ нүүнэ гэж байхгүй дээ. Бат-Үүлээс мөнгөө салгаж ав...
  • Энхтүвшин, Идэвхтэн 2017-03-21 03:00:50
    Яаж нүүлгэх вэ, Бид чинь орлогогүй болно шүү дээ, Ойлгооч дээ, ард түмээн,
  • Tohitoi gazar gene shuu 2017-03-21 02:57:13
    Tohitoi gazar baiguulaad ugluu gene shuu. Mun yarivaa. Tuunchlen tur shiidver gargaad guitsee yu. Amidrald niitseegui bol boldoggui yum.
  • Hehe 2017-03-21 02:31:45
    Undue Sandui 2oos yu ch garahgui ee
  • hbkb 2017-03-21 02:23:55
    odoo kommumnistuutiin ym xiixiig xariya
  • Даруй нүүлэг Ард түмэн шаардах эрхтэй 2017-03-21 02:22:49
    Тоглоом биш шүү ! Энэ хотын түгжрэл, бохирдолыг бууруулах хамгийн амархан арга шийдэл дээр дурьдсан 2 ажил Батболдоо, Сундуй хоёроо !!!
  • ЗОЧИН 2017-03-21 02:10:18
    ДАРГА НАРТ ХАХУУЛЬ ӨГВӨЛ ДОР НЬ НҮҮЛГЭНЭ. ТЭД ӨӨРТ АШИГГҮЙ АЖИЛ ХЭЗЭЭ Ч ХИЙДЭГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ.