Б.Болор-Эрдэнэ: Эгэл жирийн ээж би, төр засагт үгээ хүргэх хүсэлтэйгээр жагсаал хийсэн
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Сүхбаатарын талбайн төв хэсэгт гурван эмэгтэй хагас нүцгэн байдалтайгаар оффшор бүсэд данстай гэгдэх улстөрчдийг эсэргүүцэн, биедээ лоозон зүүж эсэргүүцлээ илэрхийлсэн.  Эдгээр жагсагчдын нэг Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

Тэрбээр “Бид уг нь ингэж олон нийтийн анхаарлыг татахыг хүсээгүй. Төр засагт л үгээ хүргэхийг хүссэн. Харин жагсаал тарахтай зэрэгцэн цагдаагийн байгууллага биднийг хайж эхэлсэн. Тиймээс өөрийн нүүр хуудсаар дамжуулан “Намайг Б.Болор-Эрдэнэ гэдэг. Та нар намайг хайгаад хэрэггүй. Би энэ жагсаалыг өөрөө санаачилж, өөрөө бий болгож хийсэн. Би энэ төр засагт бугшсан идээ бээрийг эх хүний хувьд арилгая гэж зориг гарган энэ жагсаалыг хийсэн. Бид л хийхгүй бол биднээс өөр хийх хүн үнэхээр алга байна. Хэн нэгэн зориглохгүй бол өөр зориглох ч хүн алга байна. Бид энэ жагсаалыг оффшорчдын эсрэг монголчуудын бүх баялгийг хулгайлж байгаа хулгайч, оффшорчдын эсрэг энэ тэмцлийг хийсэн. Эмэгтэйчүүд, хүүхдүүд бидэнд өнөөдөр баярлах шалтгаан байхгүй. Бидний тэмцэл үүгээр зогсохгүй ээ. Цагдаа нар ямар хурдан ажилладаг болоо вэ? Биднийг цагдаа тагнуулынхан хайгаад, сурвалжлаад гэр орноор яваад байна гэнэ. Ингэх ямар шаардлага байгаа юм бэ? гэсэн бичлэг хийсэн. Үүнээс үүдэн олон нийтийн анхаарал бидний жагсаалын зүг хандсан. Уг нь бид сүр дуулиан болгохыг хүсээгүй" гэсэн юм. Ингээд түүнээс дараах асуултад хариулт авлаа.


-Юуны та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Б. Болор-Эрдэнэ гэдэг. "Нарантуул" олон улсын худалдааны төвд 15 жил наймаа хийсэн. Одоогоор түр наймаагаа орхиод "Монголын худалдаачдын холбоо"-г үүсгэн байгуулаад ажиллаж байна. Холбооныхоо гүйцэтгэх захирлын албыг хашиж байна даа.

“Цензургүй яриа” нэвтрүүлгийн Б.Мөнхбаясгалан та бүхнийг фэйсбүүкээрээ дамжуулан нэвтрүүлэгтэй урьсан байна. Хариу өгсөн үү?

-Өнөөдрийн /өчигдөр/ нэвтрүүлэгт орохоор болсон.

-Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр өвөрмөц байдлаар жагсаал хийлээ. Олон нийтийн сүлжээгээр "хагас нүцгэн эмэгтэйчүүд жагсаал хийлээ" гэх мэдээлэл маш хурдацтай тарсан. Яагаад жагсаал хийхээр болсон бэ?

-Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг жилд нэг удаа тэмдэглэн өнгөрүүлж байна. Бид энэ өдөр эрхээ хамгаалахаар жагссан. Төр засаг эгэл жирийн иргэд, ээжүүдээ хөсөр хаячихсан шүү дээ. Тиймээс ард түмэн гэдэг дүлий биш, та бүхний хийж байгаа болохгүй, бүтэхгүй зүйлүүдийг  мэдэж байдаг шүү гэдгийг хэлэхийг хүссэн. Үүнийг мэдрүүлэхийн тулд бид жагсаал хийсэн.

-Та бүхэн оффшорчдыг эсэргүүцэн жагссан. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэдэг утгаараа тэдний эрх ашгийн төлөөх жагсаал хийж болоогүй юм уу?

-Бидэнд нэгдэж жагсаал хийх маш олон шалтгаан байна. Хамгийн эхэнд улс оронд болохгүй, бүтэхгүй байгаа бүх зүйлүүдэд олон нийтийн анхаарлыг хандуулж, дуу хоолойгоо нэгтгэхийг зорьсон.  Бид яагаад оффшорыг эсэргүүцэн жагссан бэ, гэхээр манай улсын баялгийг  лиценз нэрээр зарж байна. Ингээд энэ мөнгөний  ихэнх нь оффшор нэрийн бүс рүү орж байгаа. Тийм учраас хамгийн эхэнд улс орон эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахын тулд оффшорчдын мөнгийг эх орондоо авчиръя, үүнд дуу хоолой нэгтгэж, тус нэмэр болъё гэдэг үүднээс жагсаал хийсэн. Төр засгийн зүгээс оффшорын хуулийг яаралтай баталж асуудлыг яаралтай шийдээсэй гэсэн хүсэлтэйгээр бид жагссан. Өвөг дээдэс минь тусгаар тогтнол газар шороогоо хойч ирээдүйдээ үлдээсэн. Гэтэл манай олигархууд төр засгийн толгойд байгаа эрхмүүд эрх мэдлээ буруугаар ашиглаж, улсынхаа баялгийг  гадныханд үнэгүй шахам өгч, ард түмэнд ашиггүй гэрээ хийсээр  байна. Монгол Улс маань маш их баялагтай. Энэ баялгийг лиценз хэлбэрээр гаднынхан зарж байна. Энэ мөнгө мэдээж оффшор бүсэд л байршиж байгаа. Үүнийг л эх орондоо авчрах хэрэгтэй гэсэн байр суурьтайгаар бид нэгдсэн.
 
-Та бүхний жагсаалаас хойш нэгдье, хамтран тэмцье гэх хүсэлтэй хүмүүс хандаж байна уу?

-Маш олон хүмүүс фэйсбүүк хуудас болон утсаар дэмжиж байгаагаа илэрхийлж байгаа. Одоогоор бид тогтсон албан өрөө  байхгүй учраас хамтарч нэгдье гэсэн хүмүүстэйгээ уулзаж амжихгүй л яваад байна. 

-Та өөрийнхөө фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Бид. Гэр гэртээ суугаад эд л тэмцэнэ биз гэлгүй нэгдэн нийлж тэмцэх хэрэгтэй. Монголчуудаа!!!!” гэсэн уриалгыг дэвшүүлсээр байгаа?

-Бидэнтэй нэгдье гэсэн хүмүүс маш олон байгаа. Миний хувьд улс төрийн мэдлэг муутай. Эгэл жирийн ээжийн хувьд төрд хоолойгоо хүргэхийг хүссэн. Бидэнд нэгдэж нийлэхэд хамгийн түрүүн байрны асуудлаа шийдэх хэрэгтэй. Тэр болтол өдөр бүр энэ уриалгаа дэвшүүлж байгаа.

-Хамгийн түрүүн ажлын байртай болох шаардлагатай байгаа гэж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд санхүүгийн асуудал зайлшгүй урган гарна. Энэ асуудлыг хэрхэн шийдье гэж бодож байна вэ?

-Эх орноо аваръя гэсэн сэтгэлтэйгээр бид нэгдэж байгаа. Өөрсдөө л болгоно доо.

-Цаашдын төлөвлөгөө юу байна?

-Бүгдээрээ нийлж байгаад ярилцаж, шийднэ.

-Өнгөрсөн долоо хоногт шүүхээс та бүхэнд торгууль ногдуулсан шийдвэр гаргасан байсан?

-Биднийг зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан, нийтэд буруу үлгэр дуурайлал үзүүлсэн гээд 150 мянган төгрөгөөр торгосон. Бид торгуулаа төлөхгүй, давж заалдана. Учир нь бидний жагсаал муу үлгэр дуурайлал байгаагүй. Бид хойч ирээдүйнхээ төлөө санаа зовж энэ жагсаалыг хийсэн. Мөн бидний жагсаал хийсэн өдөр бол Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Тиймээс бид эрхээ эдэлж, төр засагтаа дуу хоолойгоо хүргэхийг хүссэн.

-Англид эмэгтэйчүүд жагсахад хууль хүчнийхэн нь ирээд зөвлөгөө өгсөн тухай олон нийт бичиж байна. Харин манайд эсрэгээрээ байсан?

-Манай цагдаа нар их шуурхай ажилласан шүү.  Биднийг жагсаал дуусаад гэртээ хариагүй байхад цагдаагийнхан хайж эхэлсэн билээ. Ингээд жагсаалаас хойш 30 хүрэхгүй минутын дараа манай нөгөө хэдийг  олоод, байцаагаад эхэлсэн байсан. Гэтэл Английн цагдаа нар жагсаал хийж байгаа монгол эмэгтэйчүүд дээр очоод “Амжилт хүсье. Биеэ бодоорой” гэж гар бариад явсан байгаа юм. Гадны оронд хүний эрхийг хэрхэн дээдэлж, хамгаалж байгаагийн нэг жишээ энэ. 

- Та бүхнийг жагсаал хийхэд яг эсрэг талд нь Ерөнхийлөгч алдарт ээжүүдтэй зураг даруулах үйл ажиллагаа болж байсан юм билээ?

-Бид тэмцлээ морин цагт эхлүүлье гэж яриад, эхлүүлсэн. Харин тэр үед Ерөнхийлөгч төрийн ордноос гарч ирж зураг даруулж таарсан. Түүнээс төлөвлөгөөтэй ингэж таарсан юм биш л дээ.

-Ярилцлагын төгсгөлд уншигчдад хандаж юу хэлмээр байна?

-Би нэг л зүйлийг хэлмээр санагдаж байна. Манай улсад улс төрийн 24 нам, тав зургаан том шашны урсгал, 16 мянган ТББ байдаг гэсэн тоо гарчээ. Тэгэхээр ард түмэн маань эдгээрт хуваагдчихаж. Гэвч бид ямар нэг шашин намын үзэл бодлоосоо ангид эх орон газар шорооныхоо төлөө дуу хоолойгоо нэгтгэмээр байна. Эх орноо л аврах хэрэгтэй байна. Үүний тулд  нэгдүгээрт, эх орны газар шороог зарж, хулгайлсан мөнгөнүүдийг авчрах хэрэгтэй. Хоёрдугаарт, төрийн албан хаагчдын гэм буруутай үйлдлээс болж улсад 40 гаруй тэрбум төгрөгийг хохирол учирчхаад байгааг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Мөн банкуудаас барьцаагүй авсан том том зээлүүдээ төлөөгүй хүмүүсээс энэ мөнгийг эргүүлэн авах хэрэгтэй. 

 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-03-25 14:43:01
    Захиалгаар хүнээс мөнгө авч жагсаал хийдэгээ болих хэрэгтэй
  • Монгол эх 2017-03-23 16:44:54
    Бид эрх чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч байгаа юм бол үгээ ч чөлөөтэй илэрхийлчих эрхгүй амьдрах гэж... Гэтэл зарим нь улс орныг сүйрүүлж, сөхрүүлчихээд, ямар ...
  • иргэн  2017-03-23 14:03:11
    дэмжиж байна. 100%
  • Zochin 2017-03-22 03:21:55
    Demjij bnaa.Gehdee huulia buu zurch.Ter zuvshuurullig ni avahgui.Ayagui bol ugdugggui bh l da.Shaardlaga chini zuv.Nutsgeldeg chini buruu.Er ni emzeg sedveer
  • ama 2017-03-22 01:35:49
    Demjij b.a
  • Бадарч 2017-03-21 14:54:03
    Зөв өө, дэмжиж байна. Яагаад хувь хүн эсэргүүцэл дургүйцлээ илэрхийлж болдоггүй юм. Төр ч гэсэн ядарсан ардуудад эр бар байдгаа болих хэрэгтэй.
  • зочин 2017-03-21 14:18:56
    Мөнгөөр жагсаал хийвэл ингэнэ шүү дээ
  • Eegi 2017-03-21 13:05:25
    Demjij bnaa sain bna odoo temstii emegtei gichuudruu zahdal bich oki
  • DEMJIGCH 2017-03-21 12:21:56
    УГ НЬ БОЛ 3 САРЫН 8-НЫ ӨДӨР ЭМЭГТЭЙЧҮҮДЫН ЭРХИЙН ӨДӨР ЮМСАН,,, МАНАЙХАН ЯАЖ БАЙНА ГЭНЭЭ МУУХАЙ ЮМАА, БҮСГҮЙЧҮҮД МИНЬ БАХАРХАЖ БАЙНА ...
  • эрка 2017-03-21 09:15:59
    Эмэгтэйчүүд минь сэрцгээ.Тоорт моортхон бэлэг мэлэгхэн нэхэж марталдаг ядуу сэтгэлгээнээсээ салж эрхийнхээ төлөө энэ мэт тэмцдээ.Зоримог бүсгүйд амжилт хүсь...
  • ЗӨВ 2017-03-21 08:41:22
    Та нарт 50 000 төгрөгийн төлбөр тавьсан шүүгч бол шударга хүн биш, ТЭР шударга байсан бол М. Энхболдод ял өгөх ёстой байсан
  • зочин 2017-03-21 05:18:20
    Манай хүүхэд улс орноо худалдаж хулгайлсан мөнгөө офшорд нууж болохгүй юм байна гэж ойлгосон байна лээ харин энэ үмхий ээж бичсэн хүний
  • иргэн 2017-03-21 03:37:55
    чи хүүхэд ярих юм. чиний энэ муухай биенээс миний хүүхэд ямар хүмүүжил авах бол гэхээс айх юм.
    • Гуц цаашаа 2017-03-21 04:55:23
      Харин өөрйн чинь үмхий биенэс хүхэд чинь ямар хүмүжил авах нь ойлгомжтой. Зоригт Монгол эмэгтэйн тэмцлийг бүү гутаа. Хүүхдйн чинь ирээдүйн төлө тэмцэж бна мала ...
  • бид жагсах эрхтэй 2017-03-21 03:26:06
    бид жагсах эрхтэй юм байгаа биз дээ. ардчилсан ерөнхийлөгч гэж өөрийг дөвийлгөсөн махны шуудай чи юу хийнэм бэ.
  • МАНАН сөнөтүгэй. 2017-03-21 02:07:45
    МАН-ын дарга М.Энхболд сайд Мөнх-Оргил нар жагсаалыг тараах ажиллагааг удирдсан. Болохгүй бол 5 хүний эрүүнд ньбуудаж алах нууц тушаал ч өгсөн байх магадлалтай...