Цахилгааны залгуур утаснаас богино холболт үүсч, гал гарчээ
Чингэлтэй дүүргийн 4-р хороо Засгийн газрын 11-р байрны хоёр давхар буюу Сонгуулийн Ерөнхий хороонд гал гарсан.

Гал гарсан талаарх мэдээлэл өчигдөр 13:15 цагт Онцгой байдлын ерөнхий газар болон цагдаагийн байгууллагад ирсэн байна.  Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн очиход тус байрны хоёрдугаар давхарын узелийн өрөөнд эд хогшил шатаж байсанд шуурхай ажиллаж, гал түймрийг унтраасан байна. Түүнчлэн тус барилгад 35 байгууллагын 200 орчим хүн байсныг угаартахаас урьдчилан сэргийлж, утаажилтын бүсээс гаргаж ажиллажээ.

Гал тус байрны 2-р давхарт байрлах “Лифтчин” гэсэн хаягтай өрөөнд цахилгааны залгуур утаснаас богино холболт үүсч ширээний тавцан болон, загвар тодорхойгүй /21”/ инчийн зурагт хайлж шатсан байна.  Одоогоор хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байгаа юм байна. 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.