АН гудамжинд гарсны хариуцлагыг  Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёроос асуух ёстой

Өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүх хуралдаж, АН-ын даргаар С.Эрдэнийг бүртгэж, харин АН-ын дүрмийг хууль бус хэмээгээд бүртгэсэнгүй орхив.

Тиймээс өнөөдөр АН шархадсан амьтан шиг болоод байна. Янз бүрийн яриа хөөрөө, жиг жуг, нам доторх элдэв задрал, бослого тэмцлээс болгоомжилсон С.Эрдэнэ дарга нь амралтын өдрүүдийг ч үл тоон хэвлэл мэдээлллийн хэрэгслүүдээр тайлбар ярилцлага өгч харайв.

Үнэнийг хэлэхэд өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг засахад С.Эрдэнэд тийм амаргүй байх болно. Шүүхийн шийдвэр цаанаа бас л нэг шалтгаан нууж байгааг жирийн гишүүдээсээ нуугаад хэрэггүй юм. Энд эв зүйгээ олоод шүүх намынх нь дүрмийг зөвшөөрөөд явсан ч дараа нь үргэлжлэх үйл явдлууд тасрахгүй.

Юу юугүй Ерөнхий­лөг­чийн сонгууль ту­лаад ирсэн энэ цаг үед сонгуультай холбоо­той­гоор АН-ын олон эрх ашиг мөргөлдөж байгаа хэрэг. Ийм явдал ирэх өдрүүдэд улам хурцдана.

Энэ нь С.Эрдэнийн хэр зэрэг удирдагч болохыг шалгахаас гадна ямархуу гүргэр эр болох, яаж тэсч тэвчиж чаддагийг нь бас үзнэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл намаа эвэнд нь оруулах, хэл амгүй нэр дэвшигчээ тодруулах зэргээр бядаа шалгуулна.

Яг үнэндээ эрх баригч МАН өнөөдрийн хямралыг зөвхөн АН л бий болгосон гэж бултах гээд байдагтай адил АН-ын өнөөдрийн дотоод зөрчлийг, эрх баригчдын сэнтийнээс ихээ хол шидэгдсэн энэ  нөхцөл байдлыг С.Эрдэнэ үүсгэчи­хээгүй юм. С.Эрдэнэ намын дарга болоод хоёр сарын нүүр үзэх гэж байна. Дарга болно гэж дурлаад зорьсон юм ажиллаж л таарах байх. Харин АН-д үүссэн улс орныхоос дутахааргүй хямрал эрх барьж эхэлсэн тэртээ 2012 оноос эхтэй гэдгийг өнөөдөр хэн ч ярихгүй байгаа нь хачин байгаа юм.

2012 онд олонх биш ч олон суудал УИХ-д авсан АН засгийг байгуулах, шийдвэр гаргах эрхтэй болсон юм.

АН-ын дарга байсан Н.Алтанхуяг Ерөнхий сайд болж, улс орныг удирдаж эхэллээ. Ингээд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд АН-ынхан болж, ардчиллаас хойших түүхэнд байгаагүй эрх ямбыг тэд эдэлж эхэлсэн.

Н.Алтанхуягийг Ерөн­хий сайдаар ажиллаад  жил болоогүй байхад нь хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг гэх асуудал сөхөгдөөд эхэлсэн. Ерөнхий сайдын төрсөн дүүгийн 23 настай  бүсгүйн нэр дээрх “Говь повер” хэмээх дүрмийн сандаа ганцхан сая төгрөгтэй компани “Эрдэнэс Тавантолгой” компанийн тендерт оролцоод 17 тэрбум төгрөг авчихжээ. Ерөнхий сайдын дүүгийн охины нөхөр нь, эсвэл найз залуу нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Дэнзэн болж таарав. Өнөөдөр энэ хэрэг шүүхээр шийдэгдэх гээд явж байна. Энэ асуудлаас болж “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь шалгагдсан. Бас шоронд хоригдсон. Тэр хүний улс төрийн карьерт цэг тавьсан явдал болсон. Уг нь Я.Батсуурь Дорноговийн АН-ын ганц лидер нь байсан гэхэд болно.

Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаад хоёр жил болоогүй байтал 2014 оны тавдугаар сард түүний ахлах зөвлөхтэй холбоотой асуудал дэгдсэн. Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс шамшигдуулсан гэж буруутгаад, улмаар шүүхээс ялласан юм. Ингэж Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажилласан Л.Гансүх төслийн нэгжийн зарим ажилтны хамт ял үүрэв.

Ингээд АТГ 2016 оны аравдугаар сараас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эгч, эгчийнх нь охин, явсаар энэ оны эхнээс өөрийг нь дуудаж байцаалт авч эхэллээ. Энэ хооронд эзэмшлийнх нь оффис компанид үзлэг нэгжлэг хийх, эхнэрт нь хилийн хориг тавих зэргээр олон арга хэмжээг авсан юм.

Тэрээр 2016 оны дөрөв­дүгээр сарын эхээр мэдэг­дэл хийсэн. Хуйвалдааны төр, хэлмэгд­лийн хонгилын тухай гэнэтхэн хийсэн мэдэгдэл нь тухайн үедээ олны анхаарлыг татсан. Мөн оны арваннэгдүгээр сарын эхээр хэвлэлийн бага хурал зарлаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдсэн. Дараа нь 2017 оны эхээр болсон АН-ын даргын сунгаанд оролцсон. Одоо АН-ын дотоод дахь Ерөнхийлөгчийн  сунгаанд өрсөлдөх магадлалтай хүмүүсийн тоонд нэр нь явна.

Ер нь Н.Алтанхуягийг яагаад ингэж өөрийнх нь хэлснээр гадуурхан хавчиж, заавал унагах гээд байна вэ. Яагаад өнөөг хүртэл зогсолгүй мөрдөн шалгаж хуулийн өмнө сөхрүүлэх шалтгаан бий болов оо. Хариулт нь ил байна. Үүнийг ганц л жишээнээс харж болно. Н.Алтанхуяг Ерөнхий сайд болмогцоо Ерөнхий сайд ч биш, эрх баригч намын дарга ч биш, зүгээр л эрх мэдэл, албан тушаал хуваарилагч болж хувирсан. Хамгийн том алдаа нь энэ.

Мордохын хазгай гэгчээр эрх мэдлийг хуваарилахдаа намынхаа гишүүдийг эн тэнцүү хамруулж чадаагүй юм. Улс баян, албан тушаал, бялууны зүсэм олон. Тэгэхээр Н.Алтанхуягаас ажил, эрх ямба хүртсэн хүн олон байж таарна. Гэвч тэр зөвхөн АН-ын фракцын удирдагчдын хүрээнд дээрх хуваарилалтыг хийж байсан.

“Алтангадас”-ыг төлөөлж өөрөө, МоАХ-ны Х.Баттулга, МҮДН-ийн Б.Гарамгайбаатар, “Шонхор”-ын З.Энхболд, “Нэг ардчилал”-ын Лу.Гантөмөр, тэгээд Ерөнхийлөгч, бас бус фракц нэгдлүүд бас орж ирнэ. Ийм бүрэлдэхүүнтэй бялууны ширээний ард сууж, нөгөөдүүл нь болж байна гэвэл асуудлыг шийдээд явж байсан. УИХ-д орж ирээд суучихсан гишүүдийн асуудлыг фракцаар нь дамжуулан шийддэг байсан тухай АН-ынхан одоо ярьдаг. Үүний гай гарсан.

2014 оны арваннэг­дүгээр сарын 5-ны УИХ-ын чуулганаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах шийдвэр гаргасан. Шуудхан хэлэхэд, МАН-ынхантай намынхан нь нийлж байгаад л унагасан. Хэрэвзээ Н.Алтанхуяг намын дарга, Ерөнхий сайдын хувиар гишүүн бүртэйгээ ядаж “ажилладаг” байсан бол  намынх нь хэд хэдэн гишүүн “сураггүй болж”, санал өгөлгүй зугтах байсан гэж үү. Үгүй юм. АН-ын гишүүдийг намын даргаа бус фракцын даргаа сонсдог болгосон өөрийнх нь буруу. Ингэж 2012 онд АН ялж, Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж  эхэлснээс хойш фракцууд нь улам занхайж, намын байтугай улс орны хэмжээний шийдвэрт нөлөө үзүүлэх болсон юм. Энэ нь явсаар 2016 оны сонгуулийн санал хураалтад шууд нөлөөлж, АН-ын өнөөдрийн хям­ралын хөшиг нээгдсэн.

Нөгөө талаар фракцуудын удирдагчид ба өөрийнх нь ойр дотныхон гэсэн хоёрхон хуваагдалтай харилцах болсон Н.Алтанхуяг өнөөдөр түүнийхээ л “үр дүн”-г үзэж байгаа юм гэх олон хүнтэй таарч байгааг хэлэх хэрэгтэй. Учир нь өнөөдөр Н.Алтанхуяг Ерөнхий  сайд байхад “будлиулсан” гэх асуудалд дандаа эхнэр, эгч, эгчийн охин, хүргэн гэх мэтчилэнгээр ойр дотныхон нь холбогдсон байгааг хүмүүс яриад байгаа ажээ.

Нөгөө талаар хоёр удаа том бонд гаргасан ч том төслүүд, тэр дундаа Тавантолгойг хөдөлгөх тал дээр Ерөнхий сайдын хувьд зоригтой алхам хийж урагшлуулаагүй. Түүнд боломж байсан. Гэвч Тавантолгой гэх бялууны зүсэм МоАХ-д оногдож, үүн дээр нь Х.Баттулга мөн ч их тоглосон доо. Сүүлдээ МоАХ-ын Л.Эрдэнэчимэг Ажлын хэсгийн ахлагч болоод, хувийнхаа хөрөнгийг нааш цааш болгох гэж байгаа юм шиг зүтгэж байгаад л зогсоосон.  Одоо хаашаа ч үгүй юм байж л байна. Арай гэж яриа хэлэлцээ нь явж байснаа цаадуул нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн харна гээд суучихсан. Бас “Шинэ төмөр зам” төслийг Х.Баттулга мэдэж байлаа. Эцэст нь яасан, Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарын асуудал сөхөгдөөд ирсэн. Одоо ч үргэлжилж байна. Энэ талаар аль 2015 онд баримт нотолгоотой юм гарсан ч явсаар өнөөдрийг хүрсэн байна. “...”Шинэ төмөр зам” төслийн шугамаар “Самсунг”компанийн дансанд орсон мөнгөний 70 орчим хувь нь Монголын нэр бүхий хувь хүмүүсийн данс руу эргэн орсон асуудлыг баримтаар нотолсон гэдэг. Хамгийн сонирхолтой нь энэ хэрэгт интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нараас гадна тухайн үед ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга, болон түүний анхны эхнэр Ц.Энхтуяа, МоАХ-ын болон хожим нь “МТЗ” ТӨХК-ийн санхүүг барьж байсан, Эрүүл мэндийн дэд сайд Т.Болдбаатарын охин нарын нэр дээр сэжигтэй гүйлгээ хийсэн эсэхэд хууль хяналтынхан хяналт тавьж ажиллаж байсан удаатай” гэж хэвлэлд бичсэн нь одоо ч байж л байна.

2013 оны гуравдугаар сарын 16-нд Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар хэвлэлийн бага хурал зарлаж байв. Тэрээр “...Хэргийг шалгаад тав дахь сартайгаа золгож буй ч хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа бүрхэг, ямар түвшиндээ явж буй нь тодорхой бус байсан. Тиймээс би энэ баримтуудыг цуглуулсан. 2013 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ажлын хэсгийн дүгнэлт гарахдаа төслийн хэрэгжилтэд  93,6 тэрбум төгрөг шаардлагатай гэж дүгнэлт гаргасан тул энэ хөрөнгийг шилжүүлсэн. Гэтэл 38 тэрбум төгрөг л “Энержи Ресурс Рэйл” компани зарцуулсан байдаг. Үлдсэн 55 тэрбум төгрөгийн ажил одоо хүртэл байхгүй. Үүнээс үзвэл 55 тэрбумыг “Энержи Ресурс Рэйл” компани нь авсан болж таарч байгаа аж. Гэтэл тус компанийн авсан мөнгийг Х.Баттулга “идсэн” мэтээр ярьж байна” гэж байв.

Үүнээс гадна тухайн үед гишүүдийн гар утсанд төмөр замын царигийн асуудлаар мессэж ирсэн, телевизийн нэвтрүүлгүүд цацагдсан гээд олон үйл явдал болж байв. Тэр байтугай телевизийн нэвтрүүлэг олон нийтэд хүрсний дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Х.Баттулгыг өрөөндөө дуудаад загнаж байлаа. Ерөнхийлөгч энэ үеэр “...Баттулга аа, чамд бүх боломж байсан. Бүр эрх мэдэл байсан. Шинэ төмөр замаас яагаад нэг ч километр зам баригдаагүй талаар олон нийт чамаас асуух эрхтэй, чамайг шүүх эрхтэй” гэж байсан юм.

Эцэст нь, АН ийм байдалтай болоход бид яагаад анхаарав гэдгийг хэлэх хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд сөрөг хүчингүй эрх баригчид гэдэг тормозгүй машин шиг л байна. АН сөрөг хүчин байх ёстой гэсэн үг. Гэтэл энэ нам маань хэдэн жилийн өмнөх  буруу үйлдлийн үр дагавраар тун хүнд байдалд байна. Ийм болгосон хүн нь Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр юм. Товчхондоо Н.Алтанхуягт  бүх эрх мэдэл байлаа. Харин Х.Баттулга бизнесмэн хүний хувиар улс төрийг бизнесийн талбар болгож, тэр нүдээр харж, фракцуудын хуваарилалт дундаас ч ашигтай зүсмийг нь сонгож чадаж байв. Гэтэл боломжуудыг гартаа атгаж байсан энэ хоёр эрхмийн үйлдэл нь  АН-ын дотоодод хагарал, бутралыг бий болгоогүй гэж мэлзэх гэвэл үнэнээс хэтэрхий холдоод явчихна.  Тиймээс АН өнөөөдөр ийм царайтай болсонд Н.Алтанхуяг, Х.Баттулга хоёр буруугүй  гэж хэлэх эрхгүй хүмүүс гэдгийг дахин хэлье.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-03-25 14:52:38
    АН- ын хулгайчуудыг хориж хулгай хийсэн мөнгийг нь хурааж авбал энэ улс хямралаас гарна
  • Unen 2017-03-22 15:24:57
    Unen ene namiig alsan
    • namiig alsan 2017-04-28 18:11:50
      Xarin tiim Nam dotor faraksh baiguulj. xvchin moxosdoxod ni urbaj.vneng ni xellee gej eronxiilogchdoo othirson Battulga mini odoo ylaa vvrdee?
  • Zochin 2017-03-22 02:54:35
    Zam tugamdaad bsn gol yum bish.Harin zam barisan hemeej mungu unagah ni chuhal bsn.Bondiin munguur tumur zamaa barichihcan bol odoo ingej sandrahgui bsn.Sanaa
    • unthigchaa 2017-04-28 18:15:23
      Sanal neg baina.Xediigeer bi vvniig xiie gej xelsen ch shaana ni oort jnax athgiig irdal bolgodog naimaachin thvv dee Battulga bol uls torch bith
  • уншигч 2017-03-21 17:00:21
    урдаас нарийн төмөр замаар танк орж ирэх байсныг болиулж харин ч бүр шороон далан босгож улс орны хөгжилд хувь нэмэр оруулсан баттулга-д улсын баатар цол олгоё
  • тэнэгт 2017-03-21 15:12:48
    баттулга одоо ч МАН ыг засгийг удирдаад байгаа юм биш үү тэрэнд гар хүрэхгүй газар гэж байдаг уу
    • xarin tiim 2017-04-28 18:08:21
      Neg ve xulgaich baisan er ni bol mafiin tolgoilogch thig xorchin gej Battulgiig xelne.17 chingeleg sfirtiin xereg ni vnen thvv dee?
  • аөжсбысөчбсө 2017-03-21 15:04:48
    эдийн засаг улс төрийн мэдлэг боловсролгүй, ёс суртахуунгүй, үзэл бодол зарчим байхгүй дээр нь бас хулгайч араншинтай хүмүүс чинь онхолдохоос өөр яах вэ дэ
  • Novch 2017-03-21 13:21:05
    Battulgiig bariad avaachee huuli gej bdagvumu aigaad bgaavumuu aria denduu hulgai shuu naad hun chini
    • chadaxgvi ee 2017-04-28 18:05:20
      Battulgiig yaj barix gej bondiin mongonoos vne togtborjuulax nereer nooshiin max zarsan luibar ni ilereegvi baixad. Ard tvmniixee xoolnoos xumsalsan xulgaich
  • ЗОЧИН 2017-03-21 13:15:49
    БАЯРЦОГТЫН ОФФШОР,БАТБАЯРЫН БОНДЫН МӨНГИЙГ ӨӨРИЙН ХУВИЙН МӨНГӨ ШИГ ЗАРЦУУЛСАН,ГАРАМГАЙБААТАР ГЭДЭГ ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ БҮЛГИЙН ДАРГА,ЭЛБЭГЭЭГИЙН АСЕМ,
  • Zochin 2017-03-21 10:22:23
    Shudaraga zuil gej baidag bol zandaahuugiin enhbold elbegdorj 2-bailgui dee elbegdorj ni MAN-tai niilj samarsan,enhbold ni MAN-n zahialgaar songuuliig jijijg t...
    • xariult 2017-04-28 17:36:00
      Yaj bodoxooroo ingej boddog bainaa. Namiin ner barij xorongojij.namiin nvvreer alban tuthaald suusanBat tulga.Altanxuyga xoer tor tvmnii toloo ymar ch sain
      • vrgeljlel 2017-04-28 17:39:12
        zvil xiigeegvi thvvdee. Ter xoer bid iim xuuliig ard tvmniixee erx athigiin tuld batluulsan geed xelchixej chadax uu? AN iig omchilj talshuulsanaas oor yu xiib
  • зочин 2017-03-21 04:07:51
    МАН тай нийлж унагасан Элбэгдорж буруугүй юу Дээр нь сонгуулийн өмнө З Энхболд яаж тэнэгтлээ дамдин очир нэрт долдойч гуай та эхлээд наад ...
  • иргэн 2017-03-21 03:30:29
    Алтанхуягын авсан зээл Монгол улсад бүтээн байгуулалт болж үлдсэн. Өтгөн, шингэн болж байгаль бохирдуулсан үр дүн үзүүлсэн зээлтэй адилгүй шүү.
  • Zochin  2017-03-21 03:26:13
    НАМЫН ДАРГА З. ЭНХБОЛД Л ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ, НААД 2 ЧИНЬ БУРУУГҮЙ
  • batbayar 2017-03-21 02:55:45
    z. enkhbold fortuna garamgaibaatar erdene nar nemegdeh bhaa. het 1 taliig barij bichsen bna. zahialgaar bie bienee harluulaad AN butehgui bolj de huurhii
  • User 2017-03-21 02:47:48
    Энэ дэлдэн хулгайчийг хэзээ шалгаж дуусаад шоронд нь хийх гэж байнаа?
  • зочин 2017-03-21 02:39:24
    ӨНГӨРСӨН СОНГУУЛИАР АН ЁСТОЙ АРЧУУЛСАН ДАА
    • zochind xariult 2017-04-28 17:46:24
      Ongorson jil bith dandaa l iim baij irsen thvv dee.yund ni gaixaab. MAN 70 aas deeth suudal. zondoo l absan thdee. Xezee AN olonxi bolj ZG aa dangaar baiguulj
      • vrgeljlel 2017-04-28 17:53:47
        baisan ym. Mongolchuudiin songolt MAN thvv dee. Ternii vr dvnd onoodor ch garch Choijoo . Erdenebat xoer mongolchuudad xariu barij baigaag yu gex bh
    • адилхан 2017-03-21 14:57:27
      одоогийн явуулж тэнэг мулгуу үйлдлүүдийг нь хараад байхад МАН ч гэсэн дараагийн сонгуульд яг ингэж арчуулах болно
  • Жээ 2017-03-21 02:37:22
    Үнэн штээ. Алтанхуяг удирдах ур чадвар муутай, эдийн засгиын хөгжлийн ямар ч онол ухаан байхгүй , боловсролгүй хүн шиг л муйхраар зээл авчхөгжүүлэх гэж оролдсон...
    • mongol emee 2017-04-28 17:58:27
      Altan xuyg.Enxbold.Battulga nar oorsdiinxoo biznisiig xoogood ybbal boloo. Mongol tor.tvmen xoeroos idsen ni xangalttai th dee? Yasan ix thunal be?
  • Gongor 2017-03-21 02:28:21
    Unen bichjee. Z. Enkhbold ch bas nermees bolson doo
    • xariult 2017-04-28 18:01:07
      Namiig xubichilax gej zvtgesen xoer toriig xubichlax gej zvtgej exellee .Dur duraa goloxgvi dund chomog svvjee goloxgvi gej vnen ym daa