
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хе өнөөдөр авлига, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр Мөрдөн байцаах газарт очиж, мэдүүлэг өгчээ.
Нийслэл Сөүл хотын Прокурорын газарт очсон тэрбээр энэ үеэр ч ард иргэдээсээ уучлалт хүсч, “Сайн дураараа мэдүүлэг өгөхөөр ирлээ” хэмээсэн байна.
БНСУ-ын түүхэнд анх удаагаа эмэгтэй хүн Ерөнхийлөгч болсон нь Пак Гын Хе байсан юм. Гэвч найзаа улстөрийн үйл хэрэгтээ хөндлөнгөөс оролцуулсан гэх хэргээр тус улсын парламент түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хурааж, огцруулахыг дэмжсэн бол энэ сарын 10-нд Үндсэн хуулийн цэц мөн хуралдаж, парламентын шийдвэрийг дэмжсэн юм.
Түүнийг өнөөдөр мэдүүлэг өгөхөөр гэрээсээ гарах үед нь зарим дэмжигчид нь замд нь цугларсан байжээ.
Б.Даваа
mminfo.mn
mminfo.mn