Эх орноосоо дайжих хүсэлтэй иргэдийн тоо ихэслээ
-Жилд 600 хүн виз мэдүүлдэг байсан бол, одоо өдөрт 600 хүн “дүрвэхийг” хүсч байна-
 
“Монголд амьдрах хүнд боллоо, гадагшаа л гаръя” гэх иргэдийн тоо сүүлийн хэдэн саруудад эрс олширчээ. Анх “Зуучлах товчоо” байгуулагдаж Солонгост ажиллах иргэдийг бүртгэж эхлэх үед жирийн иргэдээс эхлээд эмч багш, төрийн шагналтнууд, гавъяат цолтнууд нь хүртэл олноороо хонон өнжин дугаарлаж бүртгүүлдэг байсан үе эргэн ирэх нь. Ажил эрхэлж байгаа иргэд лизингийн өр, үнэ ханшны өсөлтөд дарлуулж, ажлын байраа орхин Солонгосын виз хүсэхээр дугаарлаж байна.

Хоёрхон жилийн өмнө өдөр тутмын сонинд “Солонгос сонин биш болжээ” гэж бичиж байв. “Жилд нэг дүүргээс 600 хүн бүртгэх ёстой ч тоондоо хүрдэггүй” гэж СБД-ийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Б.Гантуяа ярьж байж. Гэтэл 2016 оны аравдугаар сараас 2017 оны гуравдугаар сарын хооронд нэг өдөрт л 600 хүн виз хүсэх материалаа ирүүлж байгаа аж. Хариуг өдөрт нь өгдөг байсан бол өнөөдрийн ачааллаас үүдэж 15 хоног хүлээлгэдэг болж. Түүнчлэн виз аваад явсан иргэдээс “харлаж” үлдэх нь олширсон байна. Тухайлбал 2016 оны 11, 12-р сард виз авсан хүмүүсээс 500 орчим хүн, энэ оны нэгдүгээр сард 221 хүн хууль бусаар оршин суух сонголтыг хийжээ. Ийнхүү Монгол Улс тус улсад хууль бусаар оршин сууж байгаа иргэдийн тоог тэргүүлж байна гэдгийг БНСУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдсэн.

Эрх баригчид ОУВС-ын хөтөлбөрт хамрагдсанаар зах зээлд хөрөнгө цутгах боломжтой боллоо гэх маягаар мэдээлж байна. Гэвч НӨАТ, ХАОАТ, нийгийн даатгалын татварыг нэмснээр хөдөлж, хөдөлмөрлөж байгаа иргэдэд ачаалал үүсгэх атлаа ахмадын хишиг, цалинтай ээж гэх мэтийн ажиллах боломжгүй иргэдэд амьжиргаа залгах төдий мөнгө хуваарилсан хэвээр байна. Энэ нь МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлттэй холбоотой учир ийнхүү “додомдож” орхиод, нийгэмд баялаг бүтээж буй давхрагатайгаа “тулж ажиллах” шийдвэрийг гаргаад байгаа юм.

Ирэх хаврын чуулганаар төсөвт тодотгол хийснээр дээрх татварын нэмэгдлүүдийг баталгаажуулна. Эдийн засгийг нуруундаа үүрч явдаг хувийн хэвшлийнхэнд, цаашлаад төрд ажиллаж цалингаараа амьдралаа зогоож яваа иргэдэд хамгийн эмзэг тусах нь ойлгомжтой.

Монгол Улсын гадаад өрийн хэмжээ ДНБ-ний 173 хувьтай тэнцэж, бага орлоготой улсуудын өрийн дундажаас 20 дахин өндөр болтлоо өссөн энэ үед төрийн бодлого улстөржихгүй, иргэдээ хамгаалсан ухаалаг шийдэлтэй байх ёстой. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуультай уялдаж, иргэдийн саналыг ямар ч хамаагүй үнээр авахын төлөөх эрх баригчдын улайрлын золиос болох нь тодорхой. Харин сонгуулийн маргаашаас эхлэх гурван жилийн хугацаанд эдийн засгаа аварч иргэдээ эх орондоо амьдрах баталгаатай болгож чадах уу.
 
Э.Бат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • САНЖАА 2017-03-22 13:32:03
    МОНГОЛД ХЭЦҮҮ БАЙНА ТЭГЭЭД Л ГАДАГШАА ЯВЖ БАЙНА ДА
  • Zochin 2017-03-22 00:00:00
    Tatvaraa 5 huviar baitugai 5dahin nemsen ch hooson honoson ch hamaagui mongoldooo bj. Ur huuhdiinhee tuluu tatvaraa ugnu.
  • Зочин 2017-03-21 16:52:54
    Лаларууд хаа ч очоод, лалар л байна даа....
  • Zochin 2017-03-21 13:41:24
    End ajilgvi uruu darj chadaxgvi yum chine gadagshaa ywxaas yaxawdee
  • Bor 2017-03-21 12:43:12
    MAH-iin denduu mergejliin bus zasag amidrah itgeliig shataalaa, durvehees yah yum. Urd ni durvehed Tuvdengiin Bor durvuulehgui gej temtslee, odoo ene MAN bol 0....
  • ХӨӨРХИЙС 2017-03-21 11:47:02
    ЭНЭ ЗАСГААС ОЛИГТОЙ ЮМ ХЭН Ч ХҮЛЭЭХГҮЙ БАЙГААГААС ДҮРВЭЦГЭЭЖЭ ЭХЭЛЛЭЭ
  • Иргэн 2017-03-21 08:58:29
    АН-с болж л ингээд байна.
  • үрчин 2017-03-21 08:33:32
    аРДЧИЛАЛЫНХАН Ч ард түмнээ аллаа даа.Ер нь ингэж хогийн шалбааганд улсаараа хэвтэж байснаас яах талаар бодох цаг болсон юм бишүү
  • zochin 2017-03-21 06:43:33
    garsan ni deeree daraagiin songuuli ungurtul yamarch bsan bi l lav garlaa ugaasaa viz ee ch avsan yadargaa
  • Шаана биз 2017-03-21 05:30:04
    Шаана биз сда харласан хүн хамгийн олон гэж худлаа мэдээлэх юм .тэр хятадууд харласанаараа хамгийн олон гээч тоог нь хүртэл гаргаж чаддаггүй бүр дэрим яог дээр...
    • Шаана биз 2017-03-21 06:31:33
      Яагаад соммент устгаад бнаа цаг зав гаргаж бичиж бхад оллоо их т1 болжээ анх гайгүй бсан муудахд бхынмаа айн
  • zochin 2017-03-21 05:14:17
    MAN-G zasag barikhad mongolchuud dayjidag shuu dee
  • би ч бас гармаар байна 2017-03-21 05:10:06
    би ч бас гадагшаа гармаар байна
  • Korea 2017-03-21 03:55:39
    Gadagshaa yvj chadah n bugd gartsgaa amdralaa bod mongold guilgachid toriin luivarchid n uldej bga ugaasaa