Боксын шигшээ багийн багш нарт ямар хариуцлага тооцох вэ
Монгол улсын боксын шигшээ багийн тамирчин 2017 оны улсын аварга, олимпийн наадмын тавдугаар байрын шагналт ОУХМ Э.Цэндбаатар гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө биедээ хүнд гэмтэл аван, ГССҮТ-д хүргэгдсэн талаар бид мэдээлсэн. Одоогоор түүний биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд ГССҮТ-ийн Гавал, тархины гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Харин боксчидтой зодолдсон гэх залуусыг БГД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна.
 
Монголын боксын холбооныхон уг хэрэг явдалтай холбогдуулан ням гарагт шуурхай, хуралдаж зарим шийдвэрийг гаргасан байна. Тухайлбал тухайн өдөр Э.Цэндбаатарын хамт бэлтгэлийн баазаас нууцаар гарч явсан шигшээ багийн тамирчин Х.Энх-Амар, Г.Баярхүү болон залуу тамирчин Ц.Жамъяанбат, Д.Давааням, О.Бямба-Эрдэнэ нарыг Хандгайт дахь цугларалтаас буулгасан бөгөөд хоёр долоо хоног бэлтгэлд зориулагдсан төлбөр (өдрийн 60 мянган төгрөг)-ийг өөрсдөөр нь төлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар, Х.Энх-Амар, Г.Баярхүү нарыг Үндэсний шигшээ багаас зургаан (3.20-9.20 хүртэл) сараар хасах шийдвэрийг Үндэсний шигшээ багийн алба, Монголын боксын холбооноос  гаргажээ.Энэ хугацаанд дээрх гурван тамирчин улсын зардлаар тэмцээн уралдаанд оролцох эрхгүй болж байгаа юм.
 
Тэгвэл баттай эх сурвалжийн хэлж буйгаар  хэрэг гардаг гуравдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хандгайт дахь бэлтгэлийн баазад багш нар нь цэргийн баяр тэмдэглэж,  архи уусан байна. Улмаар хараа хяналт суларсан байдлыг дээрх тамирчид ашиглаж, нууцаар гарч явсан аж. Иймд тамирчдаа хянаж, чадаагүй хариуцлага алдсан багш нарыг ч мөн  давхар шийтгэх ёстой хэмээн үзэх хүн олон байна. Хэдийгээр багш нар архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй хэмээн эрс эсэргүүцэж байгаа ч  олон улсын томоохон тэмцээнд оролцохоор бэлтгэлд гарсан үедээ тамирчдаа сахилга баттай байлгаж чадалгүй ийм хэрэг явдал гаргахад хүргэсэн  Д.Батсүрэн тэргүүтэй багш нар хариуцлагын гадна үлдэх учиргүй юм.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-03-21 16:50:58
    Д.Батсүрэн худлаа хүн шиг харагддаг. Үндсэн чадвараасаа илүү арга залиар ийм ажил хийж байгаа гэж би хувьдаа боддог. Хүнээ тань, Монголчуудаа...
    • Баагий  2017-03-23 07:47:55
      Багш гэдэг тамирчинаа унтах, бэлтгэл хийх болон бусад бүх үед хамт байж тэр хүний сэтгэл зүйн болон гэр орны амьдралд ч хамт байхгүй бол ямар балсгалжуулагч бэ?...
  • өө 2017-03-21 05:52:22
    Тамирчид бэлтгэж байгаа болхоос хэдэн шоронгийн хоригдол харж байгаа юу. Тэнэг юм бичдэг сэтгүүлч вэ.
    • Zochin 2017-03-25 04:01:56
      тамирчидад багш нь аав, ээж, захиран тушаагч, халамжилан хүмүүжүүлэгч хамгийн доны хшн нь байж гэмээн амжилт гаргана тэрнийг зөрчвөл ямар амжилт гарах вэ? Тамио...
      • Zochin 2017-03-25 04:04:05
        Тамирчин байсан хүн л гадарлана. Үүнийг мэдэхгүй амаараа унгагчид энд сэтгэгдэл бичих нь ичиг ичг
  • зочин 2017-03-21 04:02:10
    Тамирчдыг бус боксын холбооны удирдлагуудад арга хэмжээ авах хэрэгтэй
  • үзэгч дэмжигч 2017-03-21 03:25:35
    Спорт спирт 2 хэзээ ч хамт байж болдоггүй гэдгийн тод жишээ том сургамж.
  • zochin  2017-03-21 03:22:28
    Тамирчид ч багш нар нь ч муу байна. Гэтэл тэр Төгсцогтыг хараач. Хүний нутагт, өөрийн зардлаараа, гэр орноосоо хол гүрийгээд л явж бна ш дээ