Б.Анхчимэг, Ү.Үүрийнтүяа, Т.Батчимэг нар хошуучилж байна
Хэнтий аймгийн Дадал суманд шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжилж байна. 49 дэх удаагийн тус тэмцээнд нийт 24/эрэгтэй, эмэгтэй/ тамирчин оролцож байгаа юм.

Тэмцээний эмэгтэй ангилалд 12 шатарчин өрсөлдөж байгаагаас таван өргийн дараах байдлаар Абико ХХК, Архангай аймгийн тамирчин ЭОУМ Б.Анхчимэг 4.5 оноотойгоор тэргүүлж, Хан-Алтай клуб, МУИС, Увс аймгийн тамирчин ЭОУМ Ү.Үүрийнтүяа, Сүлд спорт хороо, Хэнтий аймгийн тамирчин ОУМ Т.Батчимэг нар тус тус 4 оноотойгоор хошуучилж байна.

Тэмцээн энэ сарын 26-нд дүнгээ гаргаж, улсын аваргаа шалгаруулна.




Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.