Нийслэлийн ЕБС-иудад шалгалт хийжээ
Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаагийн баталсан  удирдамжийн дагуу НМХГ-аас Ерөнхий боловсролын  1, 9, 13,  18, 23,   67, 93, 105, Шавь цогцолбор сургуулиудад боловсролын хяналт, эрүүл ахуй халдвар хамгааллын  хяналтын  чиглэлээр хамтарсан шалгалт хийлээ.

Шалгалтын явцад давхардсан тоогоор 425  зөрчил илрүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, улсын /ахлах/ байцаагчийн 25 заалт бүхий 4  албан шаардлагыг  ерөнхий боловсролын 1, 18,  23,  93 дугаар бүрэн дунд сургуульд хүргүүлэн, илэрсэн зөрчлийг үндэслэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн заалтыг үндэслэн 8 албан тушаалтанд 3.120.000 төгрөгийн шийтгэвэр ногдуулжээ.

Мөн НМХГ-аас шалгалтад хамрагдсан бүх сургуулиудад  боловсролын чанар хүртээмж, эрүүл ахуй халдвар хамгааллыг сайжруулах,  эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хууль тогтоомжийг мөрдөх талаар байгууллагын сургалтыг зохион байгууллаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2017-03-21 09:29:08
    Ирээдүй цогцолборын дунд сургуулиудыг шалгаад өгнө үү
  • судалгаа хийж бодлогогг гарга яам!!! 2017-03-21 04:37:29
    00-ын өрөөг нь яг хүүхэд хичээл тарах үеэр цоожилдог, 00 цаас, саван байхгүй байна! нэг ангид 50-60 хүүхэд сургаж байгааг цөөлж байж хүртээмж, чанар яригдана.