Хөрөнгийн зах зээлийн үзүүлэлтүүд өслөө
  Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2016 оны жилийн эцсийн байдлаар 1,474.2 тэрбум төгрөгт хүрлээ. Энэ нь 2015 оны жилийн эцсийнхтэй харьцуулахад 211.7 тэрбум төгрөгөөр буюу 16.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнд ТОП-20 индекст багтдаг “Таван толгой” ХК, “Монгол Шуудан” ХК, “Говь” ХК, “Адуун чулуун” ХК-ийн хувьцааны ханш  9.36, 60.2, 19.4, 49.4 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

  Зах зээлийн үнэлгээг үйлдвэрлэлийн аргаар тооцсон нэрлэсэн ДНБ-ний хэмжээтэй харьцуулахад 6.2 хувийг эзэлж, өмнөх оныхоос 0.8 хувиар, хувьцааны арилжааны үнийн дүнд харьцуулан хөрвөх чадварыг тооцсон дүн 3.3 нэгжид хүрч 0.9 нэгжээр өссөн байна. Хөрвөх чадварын түвшин өсөхөд багцын арилжаа гол нөлөөг үзүүлсэн бөгөөд энэ нь нийт хувьцааны арилжааны 69.6 хувийг бүрдүүлжээ.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • худлаа худлаа  2017-03-21 05:25:36
    дандаа худлаа бичиж тайлан тавих юм аа.