Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээлгэн өглөө

Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг хүлээн авах үйл ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо. Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд шинээр батлагдан гарч буй хуулийн эхийг хууль хэрэгжүүлэгчид нь гардуулан өгч нийт олны хүртээл болгох, нэг мөр хэрэгжүүлэх ажлыг эхлүүлдэг сайн жишиг тогтож байгаа юм.

Хуулийн эх гардуулах арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр болон холбогдох бусад албаны хүмүүс оролцов. Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэрийг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт гардан авсны дараа үг хэлэв.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний үндсэн эрхийг хамгаалах хууль зүйн боломжийг улам нэмэгдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгыг хэрэгжүүлэхэд Цагдаагийн албаны тухай хууль нэн тэргүүнээ үйлчлэх болно.

Ингэснээр манай оронд эрх зүйт төрийг улам бүр төлөвшүүлэн хөгжүүлэх үйлсэд томоохон алхам болно гэдэгт итгэлтэй байна. Монгол түмэн ардын цагдаадаа итгэж , Монгол улс төрийн цагдаагаа дэмжин түшиж ирсэн ариун уламжлал цагийн эрхэнд алдрах учиргүй. Төрийн түшиг, түмний өмөг болсон цагдаагийн байгууллагынхаа нийт бие бүрэлдэхүүнд аз хийморь, цог залийг эрхэмлэн ерөөе” гэлээ.

Энэ үеэр цагдаагийн албан хаагчдын ёслолын жагсаал болж, Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэр, Цагдаагийн байгууллагын тугийг үдэн гаргаж, хүндэтгэлийн танхимд байршуулсан юм.

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-03-22 03:43:00
    энэ сүржин арга хэмжээний ач холбогдол юундаа байна даа.бөөн зардал, чирэгдэл биш үү...
    66.181.179.83
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2017-03-21 10:40:16
    Сэтгэгдэл бичсэн хүмүүст: Хийх ажлаа л хийж байна. Манайхан юм мэдэхгүйн зовлонгийн үрээр аливаа юманд ингэж ханддаг жишиг тогтвол хэцүү еэ.
    202.131.225.5
    Мэдэгдсэн Хариулах
  • daldaak nart 2017-03-21 09:17:52
    oo boon hiih yumgvi yumnuud zam boglood ogloo boglorol yamar ih bvaa tsahim ved amidarch bggaagaa meddegvi yum uu daraa ni ali salbar zogsoh bee
    66.181.170.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Долгинуур хурандаа нараа 2017-03-21 06:16:34
    Шуудангаар явуулчихаж болдоггүй юм уу. Нэтээс татаад ав л даа.
    66.181.182.181
    Мэдэгдсэн Хариулах
  • ,,,,,,shuu dee 2017-03-21 06:04:31
    сүрийг үзүүлээд өгсөн юм чинь даржин юм байвал яана даа.
    124.158.126.152
    Мэдэгдсэн Хариулах