Сурагчдад усны ач холбогдлын талаар хичээл заана
Дэлхийн усны өдөр маргааш тохино. Энэ хүрээнд Хот суурины ус хангамж,ариутгах татуургын ашиглалт,үйлчилгээг зохицуулах зөвлөл, УСУГ болон ОСНААГ-аас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад усны ач холбогдлын талаар хичээл заахаар болжээ. Нийт 171 мянга гаруй сурагчдад “Бохир ус” сэдвийн хүрээнд усыг ариг гамтай хэрэглэх, усаа хайрлахгүй аваас бидэнд тохиолдох хор уршгын талаар хичээл заахаар болсон байна. Энэ хүрээнд 130 гаруй мэргэжилтэн ЕБС-ийн багш нартай хамтран хичээл орох аж.

1993 оноос хойш жил бүрийн гуравдугаар сарын 22-ний өдөр Дэлхийн усны өдрийг нийтээрээ тэмдэглэж иржээ. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болсны гол зорилт нь олон улс орныг усны гачигдалаас гаргах,цэвэр усны хангамж,усыг зөв зохистой хэрхэн хэрэглэх, усны үнэ цэнэ, усны талаарх олон асуудлыг хөндөн тулгамдаж буй гол зүйлийг авч хэлэлцэж, олон нийтэд түүнийгээ танин мэдүүлэх юм. Харин манай улсын хувьд 2005 оноос хойш тэмдэглэж ирсэн билээ. Дашрамд дуулгахад энэ жил НҮБ-аас “Хаягдал ус” уриан дор тэмдэглэхээр болоод байгаа.

Г.Норхилмаа
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.