С.Зоригийн  амь насыг хөнөөсөн хэргийн зарим баримтыг ил болгов
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн  давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 14-ний өдөр нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болсон. Бүтэн 12 цаг үргэлжилсэн шүүх хурлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр болсон билээ.
 
Шүүх хурлын дараа олон нийт уг хэрэгтэй холбоотой зарим баримтыг нийтэд мэдээлэх ёстой хэмээн үзэж байсан юм.

Тэгвэл Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Төрийн нууцын тухай хуулийн 21-р зүйлийн 4-т заасныг үндэслэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан баримт бичигт агуулагдаж буй төрийн нууцыг хуульд заасан хүрээнд ил болгохыг шөвшөөрсөн тухай албан бичиг гаргажээ. Энэ хүрээнд МҮОНТ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр өчигдөр Нийслэлийн прокурорын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн олон нийтэд мэдээлэл өглөө.

 
Б.Сансар
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2017-03-22 16:38:03
    Zahialagch ni nas barsan geed helsenshd otgonbilegiin malchid bsn buh hereg todorhoi
  • Ялалт 2017-03-22 12:37:47
    Манай улсын шүүх, прокурор эрх мэдэлтэй цуст гэмт бүлэглэлийн захиалгаар даалгаварыг нь биелүүлж ажилладаг аймшигтай шүүх засаглал болоод 25 жил өнгөрлөө. Тэмцэ...
  • irgen 2017-03-22 07:10:51
    НҮҮРЭЭ ИЛ ГАРГААД ЯВААД БАЙДАГ
  • kx 2017-03-22 05:32:13
    Их л дэглэсэн жүжигтээ улайрах юм хожим өөдөө шидсэн чулуу гэгч юм болох вийдээ...
  • Үхсэн хүний нэр дээр захиалагч болгох гэ 2017-03-22 04:35:36
    Өчнөөн гэрчүүдийг нь алж үгүй хийчихээд, өчнөөн баримтуудыг нь устагачихаад одоо ямар баримт шинээр зохиож дэлгээд бга юм болдоо.
  • ИЙ ыыыы 2017-03-22 04:18:27
    эрх мэдэлтэй байгаа дээрээ нэг тийш болгох гээд улайраад байгаа хүн л гол захиалагч шүү дээ.
  • МАН 2017-03-22 04:17:48
    Захиалагч Отгонбилэгийн нэрийг зарлаач. Ийм аймхай байж бас хараат бус шүүх гээд байгаа. Алуурчны авгай, хүүхэд нь гишүүн болоод биднийг олон жил доромжиллоо
  • darjaa 2017-03-22 03:38:57
    Захиалагчид ИРГЭДИЙН ТАРХИЙГ угаахад их хэмжээний мөнгө зарцуулж байна даа. Монгол улсын ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 18 жилийн хөдөлмөрийг ЯМАРЧ ХАР МӨНГӨӨР БАЛ...