Хоккейчид аваргын төлөө тоглоно

Taйландын нийслэл Банкок хотноо шайбтай хоккейн “Челленж кап” олон улсын тэмцээн зохион байгуулагдаж байна.
 
Тус тэмцээнд оролцож буй манай шигшээ баг эхний тоглолтоо энэ сарын 17-нд Сингапурын багтай хийж 13:0-ийн харьцаатайгаар ялж, анхныхаа хожлыг авсан. Харин хоёр дахь тоглолтоо өчигдөр /2017.03.21/ Тайландын багтай хийж гурван үеийн турш эн тэнцүү өрсөлдөж 5:4 онооны харьцаагаар буулган авсан.
 
Ингэснээр манай баг эхний хоёр өрсөлдөгчөө буулгаж аван АНЭ-ын дараа хоёрдугаарт бичигдэх болов. Арабын нэгдсэн эмират улсын баг Малайзыг 10:3, Сингапурыг 10:0-ээр хожин гоолын зөрүүгээр манай урд бичигдэж байсан.
 
Тэгвэл манай баг тамирчид гурав дахь тоглолтоо  өчигдөр Малайзын багтай хийж, 10-5 оноогоор хожсон байна. Ийнхүү манай хоккейчид мөнгөн медалийн болзол хангалаа.
 
Улмаар энэ сарын 23-нд Арабын нэгдсэн Эмират улсын багтай аваргын төлөө тоглохоор болов. Энэ тэмцээнд түрүүлсэн баг Азийн АШТ оролцож, БНСУ, Япон зэрэг орны багтай тоглох эрх авна.

Б.Сансар
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • asd 2017-03-23 02:25:40
    dandaal dalaid yumuu elsen deer amidrdag ulsuud shudee.
    202.9.40.55
    Мэдэгдсэн Хариулах
  • T 2017-03-22 17:37:15
    Owoo sh de.
    66.181.179.245
    Мэдэгдсэн Хариулах
  • Баяр хүргэе. 2017-03-22 13:04:42
    Сайн байна. Амжилт хүсье
    103.229.120.8
    Мэдэгдсэн Хариулах