Үндэсний шигшээ багийн тамирчид тангараг өргөнө

Дэлхийн спортын тавцанд Монгол улсыг 2016-2020 онд төлөөлөх Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын сонгон шалгаруулалт өндөрлөж, бүрэлдэхүүн албан ёсоор зарлагдаад байгаа билээ.

Байнгын шигшээ багт чөлөөт бөх, жудо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, таеквондо, цана, хөнгөн атлетик, сагсан бөмбөг, биатлон, тэшүүр, пара байт харваа, пара жудо, пара пауэрлифтинг, пара хөнгөн атлетик, пара буудлага, пара таеквондо, пара цана гэсэн спортын 18 төрөлд 160 орчим тамирчин дасгалжуулагч сонгогдсон. Мөн байнгын бус шигшээ багт чөлөөт бөх, жудо, бокс, байт харваа, хүндийн өргөлт, таеквондо, пара жудо, пара хөнгөн атлетик, пара буудлагын гэсэн спортын 9 төрөлд 140 орчим тамирчин сонгогдоод буй.

Тэгвэл байнгын болон байнгын бус шигшээ багт сонгогдсон тамирчин, дасгалжуулагч нар маргааш тангараг өргөх юм байна.

Тангараг өргөх ёслол спортын төв ордны А зааланд 11.30 минутад эхэлнэ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.