Өнөө  шөнө говийн аймгуудын нутгаар цасан шуургатай
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө  шөнө говийн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэрч хонохыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Гуравдугаар сарын 23-ны 20 цагаас 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр  бага зэргийн цас орно. Салхи баруун  хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө Хангайн уулархаг нутгаар  цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр  16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар  9-14 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 0-5 градус дулаан.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр.  Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр  цас  орно. Салхи зүүн  хойноос шөнөдөө  ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр  секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Бүх нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан.   

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун  хойноос  секундэд 5-10 метр,  Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.