2000 гаруй тээврийн хэрэгсэл хууль бус тээвэрлэлт хийж байжээ
 “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласан. Тус ажлын хүрээнд “Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.  
 
Хэлэлцүүлэгт Зам, тээврийн хөгжлийн яам, “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Замын цагдаагийн алба,  “Эрдэнэс Монгол” ХХК, “Гашуунсухайт авто зам” ХХК,  “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК, тээвэрлэгч аж ажуйн нэгж, байгууллагууд оролцлоо.
 
 Өнөөдрийн байдлаар Гашуун сухайтын  чиглэлд нийт  71 аж ахуйн нэгжийн 4500 орчим тээврийн хэрэгсэл ачаа тээвэрлэж байна.  Өнгөрсөн  10 дугаар сард 45 аж ахуйн нэгж буюу одоогийн дүнтэй харьцуулвал ердөө тал хувь нь л албан ёсны гэрээтэй  ажиллаж байснаас  2000 гаруй тээврийн хэрэгсэл хууль бус тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байжээ. Үүнээс болоод  тухайн чиглэлд автомашины очер дараалал үүсэх, жолооч нар олон хоног зам дээр нойр хоолгүй хонох, эрүүл мэндээрээ хохирох зэрэг нөхцөл байдал үүсч байсан.  Тиймээс энэ чиглэлд ачаа тээвэрлэлт хийж байгаа байгууллагуудыг албажуулж, тээврийн хэрэгсэлд, жолооч нарт болон албан байгууллагуудад зохих стандартыг хангуулж ажиллах боллоо.
 
Гашуунсухайт хилийн боомтоор энэ сарын 20-ны өдрийн байдлаар нийт 4,2 сая.тн нүүрс тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 81,6 хувиар өссөн үзүүлэлт юм.
 
Өмнөговь аймгийн Тавантолгой, Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт боомтын чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулахад зөвхөн Автотээврийн үндэсний төв төдийгүй уурхай, хилийн хяналт шалгалтын байгууллагууд, авто зам эзэмшигч компани, гаалийн хяналтын талбай болон тээвэрлэгч аж ахуйн нэгж нарын оролцоо хамтын ажиллагаа, уялдаа холбоо маш чухал юм. Тийм ч учраас бид бүхэн энэ чиглэлийн хамтарсан уулзалт, хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулж байна.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.