Эмээлтэд хөнгөн үйлдвэрлэл технологийн парк байгуулна
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 2014 оны 7 дугаар сарын 24-нд болж хуралдаанаар нийслэлийн Хан-Уул дүүрэг,  Эмээлт орчимд “Хөнгөн үйлдвэр технологийн паркийн цогцолбор” байгуулах,  Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл технологийн паркийн цогцолбор байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд уг асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцуулсан юм.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хэд хэдэн ажлыг эхлүүлээд байна гэж онцоллоо.  Нийслэлийн Засаг даргын 2010 оны захирамжаар ХУД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэрт арьс шир, ноос ноолуур боловсруулах анхан шатны үйлдвэрүүдийн зориулалтаар 50 га, цэвэр усны байгууламжийн зориулалтаар 3 га, СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт суурьшлын  зориулалтаар 3.5 га газрыг  олгосон байдаг байна.

Мөн нийслэлийн Засаг даргын  2014 оны захирамжаар энэхүү үйлдвэр технологийн паркийн газрын хэмжээг 56.6 га-гаас 214 га болгон нэмэгдүүлж, гэрчилгээ олгожээ. Үйлдвэр технологийн парк байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг нийслэлийн төсвөөр “Идеал групп” ХХК-иар хийлгэж,  дэд бүтцийн ажлын зургийг “Инж байгууламж” ХХК -иар тус тус гүйцэтгүүлсэн байна. Шинэ суурьшлийн бүсэд байгуулах үйлдэр технологийн паркийг суурьшлийн бүс буюу  орон сууц, үйлчилгээ, амралтын талбай,  үйлдвэрлэлийн бүс буюу  үйлдвэр, агуулах зэргийг барихаар төлөвлөж байна. Мөн дэд бүтэц, цэвэрлэх байгууламж, нөөц бүс бүхий газруудаас тус паркийн цогцолбор бүрдэх юм байна.  Бүтээн байгуулалтын ажил эхлэхэд эхний ээлжинд дэд бүтцийн асуудлыг зайлшгүй улсын төсвөөс шийдвэрлэх шаардлагатай тул урьдчилсан тооцоогоор дэд бүтцийг байгуулахад 208,0 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Байгаль экологид ээлтэй, эрүүл авулгүй орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлагын улмаас хотод үйл ажиллагаа явуулж байгаа арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийг шинэ суурьшлийн бүсэд төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд хөнгөн үйлдвэрлэлийн үйлдвэр технологийн парк байгуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий төслийн нэгж байгуулж, тухайн төслийн нэгж нь дарга болон бусад албан тушаалтнуудаас бүрдсэн 6 хүний орон тоотой байхаар төлөвлөжээ.

Харин Налайхад барилгын материлын нэгдсэн зах худалдааг төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа бол үүнтэй зэрэгцэн “Барилгын материалын үйлдвэр технологийн паркийн цогцолбор” байгуулахаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас төлөвлөлт хийсэн байна.

Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах тус бүсэд 21 иргэн, 24 аж ахуйн нэгж байгууллага байдаг байна.  Барилгын материалын үйлдвэрлэл технологийн парк байгуулснаар дэвшилтэд технологи үйлдвэрлэлд нэвтэрч, байгаль орчинд ээлтэй олон улсын шаардлага хангахуйц барилгын үйлдвэрлэл хөгжих юм. Мөн 1500 гаруй ажлын байр нэмэгдэнэ гэж үзэж байна. Энэхүү цогцолборыг барьж байгуулахын тулд бэлтгэл ажлыг ханган ажиллах чиг үүрэг бүхий төслийн нэгж байгуулах шаардлагатай  болжээ.

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд дээрхи асуудлыг хэлэлцээд зарчмын хувьд дэмжин НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барихаар боллоо.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.