Ц.Сандуй МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

Монголын Үндэсний Олимпийн хорооны VII дугаар чуулган өчигдөр болж өндөрлөлөө. Чуулганаар ирэх 4 жилд МҮОХ-г удирдах Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн 11 гишүүнийг сонгосон байна. Санал хураалтаар нийт төлөөлөгчдийн 55,4 хувь буюу 81 хүний саналаар Д.Загдсүрэн МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Дүрэм ёсоор Гүйцэтгэх зөвлөлийн 6 гишүүнийг санал хураалтаар тодруулдаг бөгөөд нийт 21 хүн нэр дэвшсэнээс олонхийн санал авсан 6 хүн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдов.

Тухайлбал, НИТХ-ын дарга Ц.Сандуй 70 хүний саналаар Монголын Үндэсний Олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.  

Чуулганы төгсгөлд шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн даргаар олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганыг томиллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Луйварчид "ТАХАЛ"ууд 2017-04-29 16:23:41
    Хуйс тэмтэрч, нурам болоосой ! Авилгачид цус цусандаа хутгалдах цаг айсуй !
  • Сандуй 2017-03-26 16:43:58
    Оффшорт байгаа асар их мөнгөө Монголын спортод бага гэлтгүй хэсгийг зарцуулах юм бол болж байна 380 тэрбум байгаа гээ биздээ
  • 710482 2017-03-25 16:55:00
    Bayar hurgeye, ajliin amjilt huseye
  • irged 2017-03-25 15:48:37
    xaxa ene odoo xen be xeden on be, ene odoo sport medex uu. zugeer l zail
  • ZOCHIN 2017-03-25 14:54:40
    ene tenegiigf tegeguuguud ni songodog baykh daa . pizdik geji
  • olymp 2017-03-25 12:39:40
    endees bas 60 terbumiinhaa hesgiig bosgoh ni uu