Замын тэмдгийн гэрэл ойлтын чанарыг сайжруулж байна

Замын тэмдгийн гэрлийн ойлтын чанарыг сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэх хэрэгцээ шаардлагын улмаас энэ сарын 24-ний өдөр “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас гэрэл ойлгогч хуулгаар хийсэн замын тэмдгийг шөнийн 21 цагт СХД-ийн Саппорогийн автобусны буудлын замын хоёр талд байршуулж, туршжээ. Туршилт хийсэн хуулга нь олон улсад өргөн ашиглагддаг бөгөөд гэрлийн тусгалыг хүлээн авч буцаан ойлгох чадвар нь өндөр юм.

Уг туршилтад Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн Хөдөлгөөн зохицуулалтын тасгийн дэслэгч газар дээр нь очиж ажилласан бөгөөд энэ үеэр замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч нараас өмнөх тэмдгээс ялгаатай эсэхийг асуухад илүү ойлттой, тод тусч байгааг хэлж байлаа.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.