Сургалтыг 2-3 удаа тасалсан тамирчныг шигшээ багаас хасна
Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдад “Биеийн тамир, спортын салбарын ёс зүй ба тамирчин, дасгалжуулагчийн ёс зүй нийгмийн хөгжилд нөлөөлөх нь” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтанд Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох, байнгын болон байнгын бус шигшээ багийн тамирчид, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дарга Ч.Насанбат нарын зэрэг холбогдох хүмүүс оролцлоо.

Сургалтаар Үндэсний шигшээ багийн буюу мэргэжлийн тамирчин, дасгалжуулагч хүний ёс зүй, нэр хүнд, хариуцлага, хүлээх үүрэг, багш тамирчдын хоорондын болон олон нийтийн харилцаа, Үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын амжилт, тэдний ажлын үр дүнг дүгнэх зарчим зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулав.  

Энэхүү сургалтыг Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас Үндэсний шигшээ багийнханд долоо хоног бүр жилийн турш зохиохоор болоод бөгөөд шигшээ багийнхны ирцийг бүртгэж 2-3 удаа хоцрох эсвэл тасласан тохиолдолд шигшээ багийн гишүүнээс түдгэлзүүлэх хүртлэх арга хэмжээ авах юм байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.