Хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг нэг тийш болох уу
Бараг дөрвөн жилийн өмнө  Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн гэх дуулиан шуугиан дагуулсан олон тэрбумын асуудал дэгдсэн.
 
Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргын албыг хашиж явсан хүргэн Г.Дэнзэн эхнэрийнхээ “Говь повер” компанид 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээгээр олгосон Эрүүгийн хуулийн 150.3, 265.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гадагшаа явж, тэндээсээ ил захидал бичиж явсан Г.Дэнзэнг эх орондоо ирснийх нь дараа түүнийг АТГ-аас хэд хэдэн удаа баривчилж байв. Гэвч тэрбээр удалгүй батлан даалтад гардаг билээ. 
 
Тэгвэл Н.Алтанхуягийн хүргэний хэрэг өдгөө шийдвэрлэгдэх шатандаа ороод байгаа.  Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг  шүүх хурал өчигдөр  Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч Г.Түмэнхүү өмгөөлөгч нэмж авах шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Хүсэлтийн дагуу шүүх хуралдаан түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргасан байна.

Ингэхдээ шүүгдэгч Г.Түмэнхүүгийн өмгөөлөгч н.Нямжав шүүх хуралдаанд ирсэн, өмгөөлөгч нэмж авах хангалттай хугацаа байсан гэдэг шалтгаанаар шүүгдэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон аж. Мөн иргэний хариуцагч нотлох баримт гаргуулах шалтгаанаар хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй юм. Улмаар шүүх хурал бүтэн өдөржин үргэлжилж оройн 21:00 цагийн орчимд завсарлалаа. Уг шүүх хурал өнөөдөр 09:30 цагаас дахин үргэлжилнэ.
 
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дууссан.  Харин нийслэлийн Прокурорын газраас Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2  мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн ажээ. 
 
Тэгвэл хуулинд зааснаар Г.Дэнзэнгийн гэм буруутай нь  шүүхээр тогтоогдвол 5-10 жилийн хугацаатай хорих ялаар шийтгүүлэх аж.
 
Тодруулбал,
 
263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
 
263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
 
150 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
150.3.Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
 
Дашрамд дуулгахад, Г.Дэнзэн өнөөдрийг хүртэл өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж, олон нийтэд хандан уртын урт захидал  бичиж, урьдчилан хорих ангид өлсгөлөн хүртэл зарлаж байсан билээ. Тодруулбал, тэрбээр  өнгөрсөн онд  саатуулагдан шалгагдаж байхдаа 461-р ангид өлсгөлөн зарлаж байсан удаатай. Гэсэн ч түүнийг эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй хэмээн хорих ангийн эмч нар хэлж байсан юм. Учир нь элэгний шар өвчнөөр гурван удаа өвдөж байснаас гадна уушигны удамшлын сүрьеэтэй байсан гэнэ. Иймд өлсгөлөн зарлаж болохгүй хэмээн хорих ангийн эмч, удирдлагууд анхааруулсан ч тэрбээр өлсгөлөн зарлаж байсан удаатай. Ийнхүү гурван жил гаруйн хугацаанд шалгагдаж, олны анхаарлын төвд байсан хүргэн хүү Г.Дэнзэнгийн хэрэг өнөөдөр эцэслэгдэж мэдэхээр байна.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-03-30 07:58:41
    Энэ залуугийн түүх бусад улсад сургамж болох болтугай.
    103.26.192.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2017-03-29 09:35:59
    Тэгэхдээ Дэнзэн хохирлоо барагдуулах хэрэгтэй шүү.
    122.201.23.66
    Мэдэгдсэн Хариулах
  • Загас барих спорт 2017-03-29 04:35:32
    Барилаа, зурагыг нь авлаа, тавилаа.
    76.94.176.95
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-03-29 04:27:38
    Алтанхуяг хар мөртэй муу хүн юм. Амьдрал юу ч үзээгүй амьтны алаг үрийг буруу зам руу түлхээд хаячлаа шд. Хөөрхий их турсан харагдана лээ. Их л тарган цатгалан ...
    202.21.100.162
    Мэдэгдсэн Хариулах
  • ????? 2017-03-29 03:23:27
    Монгол Улсын хүргэн юм уу??????
    66.181.160.49
    Мэдэгдсэн Хариулах
  • Ul tur 2017-03-29 02:25:03
    Ene ulsyn jiriin ard tumen teatryn uzegchid bolood 27 jil bolj bn
    27.123.214.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2017-03-29 02:15:27
    Алтанхуягийг бас шийтгэх ёстой. Гол хэргийн санаачлагч нь тэр хүн. Харин Дэнзэн бол зүгээр л нэг гүйцэтгэгч бууны нохой.
    59.153.114.180
    Мэдэгдсэн Хариулах
    • ЗОЧИН 2017-03-29 19:02:20
      ЯАСАН ИХ ЮМ МЭДДЭГ ЮМ . ГЭРЧ БОЛОХГҮЙ ЯАСАН ЮМ
      202.70.46.216
      Мэдэгдсэн Хариулах