Л.Мессигүй Аргентины шигшээ баг Боливийн багт хожигдлоо
Хөлбөмбөгийн ДАШТ-ий тивүүдийн урьдчилсан шатны тоглолтууд эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Тухайлбал өнгөрсөн  шөнө Өмнөд Америкийн бүсийн 14-р тойргийн тоглолтууд болсон. Энэ удаа Бразил-Парагвай 3:0, Чили-Венесуэль 3:1, Колумб-Эквадор 2:0, Болив-Аргентиныг 2:0-ээр тус тус хожсон.

Дэлхийн хошой аварга, хамгийн сүүлд хөрш орон Бразилд болсон 2016 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Аргентины шигшээ баг сулхан өрсөлдөгч Боливт 2:0-ээр хожигдож, хөгжөөн дэмжигчдээ гонсойлголоо. Тэдний хувьд энэ хожигдол нь томоохон асуудал болоод байна. Учир нь тэд нийт 14 тоглолт хийснээс дөнгөж 22 оноотой хүснэгтийн тавдугаар байрт бичигдэж байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.