Монгол дахь гадаад иргэдийг шалгажээ
Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газраас их дээд сургууль, сургалтын төвүүдэд хөдөлмөр эрхэлж, суралцаж буй гадаадын иргэдэд ээлжит хяналт шалгалтыг явуулжээ.

 Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 67 байгууллагын 783 гадаад иргэн шалгалтад хамрагдсан байна. Тэднийн ихэнх нь буюу 49.5 хувь нь хөдөлмөр эрхлэгчээр, 36.1 хувь суралцах, мэргэжил дээшлүүлэхээр оршин суух зөвшөөрөлтэй байсан бол үлдсэн хувь нь хөрөнгө оруулагч, сайн дурын ажилтан, албан хэрэг, хувийн болон гэр бүлийн гишүүнээр Монгол Улсад оршин сууж байна.

 Шалгалтын явцад Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй 3 орны 6 иргэнийг илрүүлсэн бөгөөд тэднийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн  дагуу Монгол Улсаас албадан гаргах хүртэл арга хэмжээ авахаар болжээ.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • sain shalga  2017-03-30 01:22:29
    haa saigui hujaa nar baigaa sh dee, ezgui oid an hij yavahd hurtel nuh uhaad amidarch baigaa hujaa nartai taarsan geh yum. ene uls haashaa yavaad baina daa
    202.21.116.2
    Мэдэгдсэн Хариулах
  • RD 2017-03-29 11:05:44
    Энэ барилгын компаниуд мөн уул уурхайн хужаануудыг шалгаач ээ. Хөдөө хүнгүй газруудаар явж байхад муусайн хужаа нартай л таарах юм.
    202.131.242.154
    Мэдэгдсэн Хариулах