Таван гар утас тутмын нэг нь хуурамч байдаг

Дэлхий дээр таван rap утас тутмын нэг, видео тоглоомын дөрвөн удирдах гap тутмын нэг нь хуурамч байдаг гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) мэдэгджээ.
 
Тус байгууллагын тэмдэглэснээр дэлхийн хуурамч техникийн худалдаа жил бүр өсч, худалдан авагчдад ч, үйлдвэрлэгчдэд ч, төсөвт ч сөргөөр нөлөөлж байна. ЭЗХАХБ мэдээлэл харилцааны хуурамч төхөөрөмжтэй холбоотой баримтаа нийтэлжээ.
 
2013 оны гаалийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн уг баримтаас харахад дэлхийн гар утасны худалдааны 6.5 хувийг хуурамч бараа эзэлж байна. Гэтэл бусад зах зээл дээр өнгөрсөн оны байдлаар хуурамч бараа 2.5 орчим хувьтай байгаа юм. ЭЗХАХБ хуурамч гар утасны нийт хэмжээг 143 тэрбум ам.доллараар үнэлжээ. Ингэхдээ хуурамч бүтээгдэхүүний гуравны хоёрыг шуудан, экспресс хүргэлтээр дамжуулдаг болохоор энэ тоог бүрэн гэж хэлэхэд тевөгтэй.
 
Гар утас, тоглоомын удирдлагын гарнаас гадна санах карт, цэнэглэгч зэрэг зүйлсийг хуурамчаар үйлджээ. Тэгвэл удирдлага, нөүтбүүк, компьютер, планшетийг хуурамчаар үйлдвэрлэх нь харьцангуй бага байдаг гэнэ.
 
Гар утас, бусад техник, дагалдах хэрэгслийн хувьд эрэлт өндөр байдаг нь хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн анхаарлыг ихэд татдаг аж.
 
ЭЗХАХБ-ын анхааруулснаар хуурамч техник нь хэрэглэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө өндөр байх магадлалтай гэнэ. Тухайлбал, хэрэглэгчийн хувийн мэдээллийг ч үүгээр дамжуулан авах боломжтой. Хуурамч техникээс хар тугалга, кадми зэрэг хортой бодис илрэх ч аюултай. Түүнчлэн цэнэглэгч, зай нь өөрөө тэсэрч, хэрэглэгчээ тогонд ч цохиулж мэднэ. ЭЗХАХБ-ны баримтад дурдсанаар хуурамч техникийн гол эх сурвалж нь Хятад улс гэнэ.

Өглөөний сонин
Э.Мөнхзаяа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.