Казахстан Улс руу том оврын автобусаар зорчигч тээвэрлэнэ

Казахстан, Монгол хоёр улсын Засгийн газрын хоорондын  хэлэлцээрийн дагуу зорчигчдыг том оврын автобусаар тогтмол тээвэрлэхээр болжээ.

Улс хоорондын зорчигчдыг тогтмол тээвэрлэлтийг эхлүүлэх нээлтийн үйл ажиллагаа өчигдөр Баян-Өлгий аймгийн төв талбайд зохион байгуулагдлаа.

Уг арга хэмжээнд Зам, тээврийн хөгжлийн яамны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга, Авто тээврийн үндэсний төвийн тээвэр зохицуулалтын  хэлтсийн  дарга  Д.Батбаяр,  Авто  тээврийн  үндэсний төвийн хөдөлгөөний  удирдлагын хэлтсийн  дарга К.Айдос болон аймгийн удирдлагууд,  аймгийн авто тээврийн үндэсний төвийн дарга, мэргэжилтнүүд оролцов.

Өмнөх жилүүдэд Казахстан, Монгол хоёр улсын хоорондын зорчигчдыг Казахстан талын том оврын автобусаар тээвэрлэдэг байсан бол өчигдрөөс эхлэн долоо хоногт хоёр удаа Баян-Өлгий аймгаас Казахстан улс руу (Өлгий-Павладор-Караганды-Астана) чиглэлд тогтмол тээвэрлэлт хийх юм байна.


Б.Орхон

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОРЧИГЧ 2017-03-30 04:48:19
    МАШ САЙН БАЙНА.МОНГОЛЫН ТАЛЫН АВТОБУС ЯВНА ГЭДЭГ БОЛ ТЭЭВРИЙН САЛБАРЫН НЭГ ТОМ ДЭВШИЛ. ОРОС,ХЯТАД,КАЗАКСТАН 3 УЛСРУУ АВТОБУС ЯВДАГ БОЛЖЭЭ. ОДОО ХЯТАДЫН БАРУУН ...
  • Хулан 2017-03-30 04:39:44
    Автобус урьд нь явдаг байсан . Энэ бол шинээр автобус явж байгаа биш Манай тала ас автобус явдгийг шинээр хийж байгаа юм щиг бичсэн байна. 9000 тенге байса...
  • Магсаржав 2017-03-30 04:18:35
    Автобусаар явахад нэг хүн хэдэн төгрөг төлж явах вэ.