2017-2018 онд их дээд сургуульд элсэн суралцах сурагчдын ЭЕШ-ын бүртгэл тун удахгүй дуусна. Одоогоор бүртгэл 31 хувьтай үргэлжилж байгааг БҮТ-өөс мэдээлж байна. Бүртгэл дөрөвдүгээр сарын 14-ний 16.00 цагт дуусах бөгөөд энэ хугацааг сунгах, урагшлуулах ямар ч боломжгүй тул яг цагтаа дуусна гэдгийг төгсөгчдөд анхааруулж байна.
Мөн хүүхдүүд бүртгүүлэхдээ зурган дээрээ анхааралтай хандах ёстой гэдгийг БҮТ-өөс мэдээлж байна. Тодруулбал, ЭЕШ-ын журам ёсоор 4х3 хэмжээтэй цээж зураг оруулах ёстой байтал селфи зургаа оруулчихсан хүүхэд олон байдаг аж. Үүнээс болоод ЭЕШ-д орж чадахгүй тохиолдол гарч байжээ.

Б.Сансар
olloo.mn