Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н Корешковыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцаж, зарим саналуудыг тавьсан юм.

Уулзалтын эхэнд Шадар сайд У.Хүрэлсүх “Монгол улс, ОХУ-тай худалдааг либералчлах ажлын хэсгийг 2000 онд байгуулж, сүүлийн 20 жилийн турш хамтран ажилласан боловч харамсалтай нь худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр бодит үр дүн гараагүй” гэдгийг тодотгож, “Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудтай хийсэн худалдааг 2000 оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин буурч, нийт гадаад худалдааны 11.9 хувьтай тэнцэж байна. Энэ нь экспортын барааны нэр төрөл, хэмжээ багасч, худалдаан дахь тарифын бус хориг саад их байгаатай шууд холбоотой гэж үзэж байна.

Евразийн эдийн засгийн холбооноос Монголын экспортын гол бараа, бүтээгдэхүүнд 15-25 хувийн гаалийн албан татвар, 12-20 хувийн нэмүү өртөгийн албан татварыг тус тус ноогдуулж байна. Тиймээс худалдааны харилцаан дахь тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах чиглэлээр хамтран ажиллаж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэн улмаар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатай байна” хэмээн онцолсон юм.

Мөн тэрdээр Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н Корешковт хандан зарим саналуудыг тавихын зэрэгцээ тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулан ажиллаж гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н Корешковшадар сайд У.Хүрэлсүх биднийг хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлээд “Таны тавьсан саналуудыг хүлээн авч, хамтран ажиллах үйл ажиллагаагаа эрчимжүүлнэ” гэдгээ илэрхийлсэн юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.