Тэргүүний залуу эмч нарыг шагнаж урамшууллаа
Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа тэргүүний залуу эмч нарыг дэмжих, урамшуулах зорилгоор МЗХ-оос өнөөдөр залуу эмч нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр АШУҮИС-ийн хэвтэн эмчлүүлэх тасгийн эрхлэгч, магистр И.Алтантуяа болон МУ-ын ахлах зэргийн эмч, магистр, уушгины их эмч Ж.Түвшинбаяр нарыг МЗХ-ны “Тэргүүний Залуу эмч” цол тэмдгээр шагнасныг МЗХ-ны Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат, МЗХ-ны дэргэдэх Эрүүл мэндийн корпорацийн захирал Ц.Буджав нар гардуулав.

МЗХ-ны Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат хэлэхдээ “МЗХ 2016 онд “Оны тэргүүний алтан гарт эмч” нарыг  шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулсан  билээ. Бид яг энэ цаг үед хийж бүтээж байгаа, хүний алтан амийг аварч, эрүүл мэндийн манаад цаг наргүй зогсож байдаг  залуу эмч нараа шагнаж  урамшуулахыг зорьсон юм. Мөн МЗХ-оос “Тэргүүний залуу эмч” шагналыг өнгөрсөн онд бий болгосон бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбарыхны хувьд нэр хүндтэй шагнал байх болно гэдэгт эргэлзэхгүй байна.  Нийт эмч нартаа баярын мэнд хүргэе” хэмээн онцоллоо.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.